Канад: Ой хээрийн түймрээс болж хот бүхэлдээ шатжээ

Канад: Ой хээрийн түймрээс болж хот бүхэлдээ шатжээ

Канад: Ой хээрийн түймрээс болж хот бүхэлдээ шатжээ

Сүүлийн өдрүүдэд Канадын Жаспер хотыг дайран өнгөрсөн ой хээрийн түймрийн улмаас машинууд зам дээр хайлж, байшин барилгууд үнс нурам болтлоо шатжээ. Алдартай аялал жуулчлалын хот байсан ч Лхагва гаригт ой хээрийн түймэрт өртөж, 100 метр өндөр гал дүрэлзэн ассан байна. Хэд хоногийн турш аврах баг, гал унтраах гишүүд түймрийг унтраах гэж хичээсэн бөгөөд Альберта мужийн Жаспер үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Жаспер хотоос 25,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Жаспер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд тус хотын 1113 барилга байгууламжийн 358 нь галд шатсан гэж мэдээлэв.

Анх ой хээрийн түймэр аянга цахилгаантай шуурганы улмаас үүсэн аж.

Эмнэлэг, номын сан, галын байр зэрэг чухал дэд бүтцийг хамгаалсан бол эвдэрсэн, шатсан барилгын засвар удахгүй эхлэнэ гэж албаны хүмүүс хэлсэн байна. Жаспер хот нь 5000 орчим хүн амтай ч жил бүр цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр 2.5 сая орчим хүн хүрэлцэн ирдэг  тул хэдэн арван зочид буудалтай. Хотыг сэргээхэд хэр хугацаа шаардагдахыг, мөн сүр жавхлант цэцэрлэгт хүрээлэнг Канадын бахархал болгоход тусалдаг онгон экологийг хэрхэн аврахыг албаны хүмүүс хэлж мэдэхгүй байна. Үүний зэрэгцээ, одоогоор Альберта мужийн эргэн тойронд 48 ой хээрийн түймэр "хяналтаас гадуур" шатаж байна.

 

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KimLee 1 цагийн өмнө 45.15.72.3

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2741313

Avatar

JamieMartinez 2 цагийн өмнө 46.8.106.205

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2741313

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж