Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Чимээгүй хайр

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа
зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж
учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай
хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс
цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.

Харин
залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр
бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь
дуугүй л байдаг байлаа.

Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж,
гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо
уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан
зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн
амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ
хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж