Б.Баасанхүү алтан медалийн төлөө Нацүми Цүнодатай барилдана

Б.Баасанхүү алтан медалийн төлөө Нацүми Цүнодатай барилдана

Б.Баасанхүү алтан медалийн төлөө Нацүми Цүнодатай барилдана

НЭМЭЛТ:

Б.Баасанхүү алтан медалийн төлөө Японы Нацүми Цүнодатай барилдана. Өдгөө 31 настай, дэлхийн гурван удаагийн аварга Цүнода хагас шигшээд Шведийн залуу тамирчин Тара Бабулфатыг нэмэлт цагт торгуулиар ялав.


Б.Баасанхүү хагас шигшээд Испанийн Лаура Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр мөнгөн медалийн болзол хангаж, финалд шалгарав.


Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Парагвайн Габриела Нарварезыг ялж, хагас шигшээд шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Испанийн Лаура Мартинез Абеленда. Хоёр тамирчны ялсан нь финалд шалгарч, ялагдсан нь хүрэл медалийн төлөө барилдана.

Хагас шигшээд шалгарах боломжтой гэгдэж байсан Италийн Ассунта Скутто, Францын Шрине Букли, Казахстаны Абиба Абужакынова нар хэсэгтээ ялагдаж, дагах барилдаан хийхээр болсон. Мөн Шведийн Тара Бабулфат, Испанийн Лаура Мартинез хоёр таамаг эвдэж, хагас шигшээд шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Японы Рюүжү Нагаяама хэсгийн аваргын төлөө Испанийн Франциско Гарригостой барилдаж, ялагдав. Ингэснээр тэрбээр дагах барилдаан хийнэ. Хагас шигшээд Казахстаны алдарт Елдос Сметов, Испанийн Франциско Гарригос, Туркийн Сали Илдиз, Францын Лука Мхейдзе нар шалгарчээ.

Харин дагах барилдааныг Тайванийн алдарт Ян Юн Вэй, Японы Рюүжү Нагаяама, Гүржийн Георги Сардалашвили, Өмнөд Солонгосын Ким Вон Жин нар хийнэ.

Финалын барилдаанууд 22:00 цагаас эхэлнэ.


Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр Австрийн анзер Катаринаг ялав. Харин Э.Ариунболд Францын Лука Мхейдзед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.


Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр/2024.07.28/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, эрэгтэйчүүдийн -60 кг-ын барилдаанууд болно.

  • Эрэгтэй -60 кг

Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо Египетийн Сами Ёссриг ялжээ. Түүний хувьд дараагийн тойрогтоо Францын Лука Мхейдзетэй хүч үзнэ.

  • Эмэгтэй -48 кг

Дэлхийн аварга Б.Баасанхүү эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситог хоёр вазари авч, яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Хонг Конгийн Вон Ка Лий болон Австрийн Танзер Катарина нарын ялсантай нь хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 75.216.237.119

yalna shuu dee sain ohin

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 118.235.83.209

hicheegeerei okhin mini .

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 45.117.32.66

Баасанхүү маань сайн бна лээ медаль авнаа амжилт

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.89.149

espained ylagdchhnaa

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.163

Чи юу гэж муу амлаад байгаа юмбэ, 22,00 цагт барилдах юм биш үү мангараа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 45.117.32.66

Энэ нэг п***а юм бүхэнийг харлуулж байхын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж