Олимпийн далбааг буруу харуулж зүүсэн учир хийсгэхээс татгалзжээ

Олимпийн далбааг буруу харуулж зүүсэн учир хийсгэхээс татгалзжээ

Олимпийн далбааг буруу харуулж зүүсэн учир хийсгэхээс татгалзжээ

Парисын олимпийн нээлтийг тойрсон магтаал, шүүмжлэл цахим орчинд хүчтэй өрнөж байна. Завьтай парадаас эхлээд олимпийн галт бамбарыг аялуулах үед бага зэргийн алдаа гарч, үүнийг нь гярхай үзэгчид зүгээр өнгөрүүлсэнгүй. Тэгвэл бас нэгэн ноцтой алдаа гарсан нь морьтой эмэгтэй олимпийн далбааг ёслолын албаныханд хүлээлгэн өгөхөд далбааг буруу харуулж, ишэнд зүүжээ. Үүнийг зохион байгуулагчид ч анзаарч, хийсгэх ёстой далбааг хийсгэсэнгүй.

Та бүхэн сайн харвал олимпийн далбааг доош харуулж, ишнээс зүүсэн аж. Цахим орчинд нэгэн хэрэглэгч "Олимпийн далбааг доошоо харуулчихлаа" гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч "Би бас тэгж харсан. Харчихаад ингэж байх ёстой юм болов уу гэж бодсон. Одоо бодсон чинь буруу байжээ. Хөгжилтэй юм" гэжээ.

Мөн хэрэглэгчдийн зүгээс нээлтийн талаар санал бодлоо хуваалцахдаа "Олимпийн нээлт муу боллоо. Ямар ч олимпийн уур амьсгал алга. Янз бүрийн хэлбэртэй, төрөл бүрийн усан онгоц. Лэди Гагагийн тааруу дуулалт. Энэ бол олимп биш орон нутгийн карнивал байна. Амьдралдаа үзсэн хамгийн муу олимпийн нээлт байна" гэв.

Харин хамгийн гайхалтай хэсэг нь Селин Дионы дуулалт байсан гэнэ.

Олимпийн далбаа болон зохион байгуулагч орны далбааг ийм байдлаар мандуулах ёстой
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

б 1 цагийн өмнө 59.153.85.104

Харин ч нээлт стадионд биш, шинэлэг болсон ш дзэ. Туг зүүж байгаа эргүү гаруудад зааварчилга дутуу өгч дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.46.191

За ямар Монголчууд бшдээ…аливаад няхуур ханддаг ихэмсэг хямсгар Францууд шү дэ. Энэ нь мууг ёрлоод бнуу гүй ю..

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 202.126.89.208

нээрээ анх удаа олимп болоод байгааг ч анзаарсангүй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.92.98

та нар шиг аливаа зүйлийн сайныг харахыг хүсдэггүй дутуугын комплекстэй тэнэгүүдийн гэр бүлийг өрөвдөх юм, бүх юмны мууг ярьж байдаг

Avatar

AmberHill 7 цагийн өмнө 46.8.23.208

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2741258

Avatar

Kca 8 цагийн өмнө 202.126.91.154

1964 оны Токиогийн олимпод бас ингэж буруу харуулж зүүсэн гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж