Олимпийн хөтөлбөрт брейк бүжгийн төрөл нэмэгджээ

Олимпийн хөтөлбөрт брейк бүжгийн төрөл нэмэгджээ

Олимпийн хөтөлбөрт брейк бүжгийн төрөл нэмэгджээ

Энэ жилийн Олимпийн наадмын хөтөлбөрт брейк бүжгийн төрөл нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Брейк бүжгийн төрөл нь сэтгэл зүрхийг баясгаж, бүжигчний бүх биеийн булчинг нэгэн жигд ажиллуулж өгдөг бөгөөд хөнгөн атлетиктай төстэй юм.

Анх 2018 онд Буэнос-Айрес хотноо зохиогдсон "Youth Olympics" наадамд "Break Dance" бүжгийн төрлийг спортын хөтөлбөрт оруулж, өрсөлдүүлж эхэлсэн байдаг. Тиймээс энэ жилээс эхлэн бүжгийн төрөл анх удаа спортын төрөл болж байгаа бөгөөд шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд хэд хэдэн дүрэм тогтоосон байна.

Энэ жилийн брейк бүжгийн төрөл "B-boys", "B-girls" гэж хуваагдана. Эрэгтэй 16 бүжигчин, эмэгтэй 17 бүжигчин өрсөлдөхөөр болжээ. Бүжигчид дөрвөн бүлэгт хуваагдаж өрсөлдөх бөгөөд ялагч тунаж үлдэх хүртэл тойрог журмаар бүжиглэж өрсөлдөнө. Үе тус бүрийг таван шүүгч шүүхээр төлөвлөсөн байна. Шүүгчид зургаан төрлийн шалгуураар ялагчийг тодруулах юм. Үүнд бүтээлч байдал, зан чанар, техник, олон талт байдал, гүйцэтгэл, хөгжмийн чадвар зэрэг орно.

Эх сурвалж: OLYMPICS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж