Машин өнхөрч хүүхэд дайруулсан мэдээлэл цагдаагийн газарт энэ сарын 7-ны өдөр бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт суманд тухайн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгалгахад тус сумын иргэн Б-ийн “Avante” маркийн авто машиныг таван настай хүүхэд хурдны хайрцаг буюу арааг салгах үед машин өнхөрч есөн настай хүүхэд дайруулж гэмтсэн байна. Шалтгаан нөхцөлийг тодруулахад бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй гэртээ үлдсэн үед тухайн хэрэг болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Холбоотой мэдээ