Парис 2024: Гэрлийн хот гэрэлтэж, дэлхий түүнд дурлав

Парисын олимп-2024

Парис 2024: Гэрлийн хот гэрэлтэж, дэлхий түүнд дурлав

Парис 2024: Гэрлийн хот гэрэлтэж, дэлхий түүнд дурлав

Парисын олимпийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр/2024.07.26/ ёслол төгөлдөр болж, галт бамбарын тулганд асааснаар зуны 33 дахь олимпийн албан ёсоор эхэлж, өнөөдрөөс гал гарсан ширүүн өрсөлдөөн, сонирхолтой үйл явдлууд өрнөнө. Наймдугаар сарын 11-н хүртэл Парис хот дэлхий нийтийн анхаарлын төв орж, хүн төрөлхтний эв нэгдэл, баяр бахдал, мөрөөдөл, зорилго биелэх тэрхүү цэг байх болно. Та бүхэндээ нээлттйг үйл ажиллагааны онцлох үйл явдлуудыг сонирхуулъя.

ПАРИС ХОТ ӨӨРИЙГӨӨ ГАЙХУУЛАВ

Олимпийн зохион байгуулагчдын хувьд хүссэн цаг агаар нь тохиосонгүй. Гэхдээ "Гэрлийн хот" өөрийн түүх, соёлыг дэлхий нийтэд гайхуулахад асуудал үүссэнгүй. Дэлхий нийтээрээ Парис хотод дурлалаа. Яагаад "Гэрлийн хот", "Хайрын хот" гэдгээ утгаар нь харуулж, гэрлийн шоугаар цэнхэр гаригийг гэрэлтүүлж, өөртөө дурлуулав. Парис хотын барилга байгууламж, ганц тоосго нь хүртэл түүх агуулдаг гэдгийг харуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүчээлэгч гэдгээ батлах шиг.

Сена мөрөн дээр эхэлсэн аялал замдаа Парис хотын бүхий л соёл, дурсгалын үнэт газруудыг толилуулж, эцэст нь Эйфелийн цамхаг дээр төгсгөв. Хот гэрлээ асааж, бороотой бүрхэг үдшийг гэрэлтүүлсэн. Галт бамбар Парис хотын алдартай барилгуудын дээврээр аялж, түүхээ хангалттай харууллаа.

БОРООТОЙ НААДАМ

Парис хотод Баасан гаригт бороотой гэж мэдэгдсэн. Гэхдээ зохион байгуулагчид бүхий л эрсдлийг тооцоолсон гэдгийг мэдэгдчихсэн байв. 30 минут орчим үргэлжилсэн бороо гурван цаг 30 минутын шоуг улам сонирхолтой болгож, орчин цагийн олимпийн түүхэн дэх хамгийн бороотой наадмын нээлтийг дэлхий нийт харав.

Олон зуун мянган үзэгчид Сена мөрний эргээр зассан тайзан дээр тухалж, өнгө өнгийн шүхэр, борооны цув, пончогоор "гангарчээ". Бүжигчид, хөгжимчид, уран бүтээлчдэд ч бороо багахан бэрхшээл учруулж, үзүүлбэрээ үзүүлэхэд тээр болж байгаа харагдсан.

СЕЛИН ДИОН БА ЛЭДИ ГАГА

Эйфелийн цамхаг гэрлийн шоугаар "зодсон"-ы дараа энэ гаригийн хамгийн хүчирхэг, уянгалаг хоолойт, алдарт Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа гарч, үзүүлбэрээ үзүүлэв. Франц-Канад гаралтай тэрбээр стифф-персон синдромтойгоо удаан хугацаанд тэмцэж байгаа бөгөөд булчин сулрах, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрдэг ховор төрлийн мэдрэлийн эмгэг аж.

Энэ эмгэг нь нэг сая хүн тутамд ердөө ганцхан тохиодог. Мэдрэлийн эмч нар амьдралынхаа туршид ийм эмгэгтэй нэг эсвэл хоёр удаа л таардаг гэнэ.

Селин Дион ч эдгэрч, тэмцэж байгаа гэдгээ харуулж, олимпийн наадмыг нээлээ. Тэрбээр “L’Hymne à l’amour” дууг дуулж, нээлтийн үйл ажиллагааг төгсгөсөн юм. Селин Дионы дуу хоолой, Сена мөрнийг бүжигжүүлж, Парис хотыг жаргааж, Эйфелийн цамхаг түүнийг гэрэлтүүлэв.

АНУ-ын дуучин Келли Кларксон түүний үзүүлбэрийг хараад "Дуучдын олимпийн алтан медальт" гэжээ.

Нээлтийн ёслолын гэнэтийн бэлэг нь Лэди Гага байсан. Тэрбээр "“Mon Truc En Plumes,” дууг дуулж, олимпийг чимэв. Тэрбээр инстаграм хуудаснаа "Хэдий би франц уран бүтээлч биш ч франц хүмүүстэй, франц дуу дуулахдаа үргэлж онцгой холбоотой байсаар ирсэн. Би Францын зүрхийг дуугаараа дулаацуулж, Францын урлаг, хөгжмийг алдаршуулсан тоглолт хийхээс өөрийг хүссэнгүй" гэжээ.

ЗАВЬТАЙ ПАРАД

Нээлтийн ёслол Сена мөрөн дээр болно гэхэд олон хүн эргэлзсэн биз. Үндэстнүүдийн парадыг яаж зохион байгуулах бол гэсэн хүлээлт байсан. Тэгвэл Парисын олимп бэлэг барьж, завьтай парадыг зохион байгуулав. Сагсан бөмбөгийн супер од Яннис Антетокунмпо Грекийн тугийг барьснаар уламжлал ёсоор парадыг эхлүүлсэн. Эртний Грек 3000 жилийн өмнө олимпийн наадмыг санаачилсан гэдэг утгаараа тэд олимп бүрийн эхэнд, үндэстэн бүрийн манлайд парадыг эхлүүлдэг уламжлалтай.

Монголын баг тамирчид франц хэлний үсгийн дарааллын дагуу 125 дугаарт жагссан. Марафоны домогт тамирчин, зургаа дахь олимпдоо оролцож буй Б.Сэр-Од болон боксын залуу тамирчин О.Есүгэн нар Монголын тугаа барив.

Харин парадын гол анхаарлыг АНУ-ын баг тамирчид тэр дундаа ЛеБрон Жэймс татав. Магадгүй бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тамирчин дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Америкийн далбааг барьсаар парадад жагссан. Түүнтэй хамт талбайн теннисний залуу од Коко Кофф байв.

Дараагийн олимп 2028 онд Лос Анжелес хотноо болно.

Франц улс зохион байгуулагч орон гэдэг утгаараа парадыг хааж, хамгийн сүүлд жагсав.

ДЭЛХИЙН СПОРТЫН АМЬД ДОМГУУД ЧУУЛАВ

Олимпийн галт бамбарыг тулганд бадраахаас өмнө Францаас төрөн гарсан хөлбөмбөгийн од Зинедин Зидан, талбайн теннисний амьд домгууд болох Рафаэль Надал, Серена Уиллиамс, хөнгөн атлетикийн домог, есөн удаагийн олимпийн аварга Карл Льюис, 100 настай, 1948 оны Лондонгийн олимпийн аварга, Францын хамгийн өндөр настай олимпийн медальтан Чарлес Косте тэргүүтэй тамирчдаар галт бамбар аялж, эцэст нь олимпийн аварга жүдоч Тедди Ринье болон олимпийн аварга, гүйгч Марье-Хосе Переч нарт ирж, тэд тулганд асааснаар бөмбөлөг хөөрч, олимпийн наадам албан ёсоор эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OliviaWilson 2024-07-27 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaWilcox 2024-07-27 188.130.129.127

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanySmith 2024-07-27 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JennaMac 2024-07-27 109.248.15.164

Харуулах боломжгүй.

Avatar

StacyMoon 2024-07-27 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

LenaWilkins 2024-07-27 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherSmith 2024-07-27 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaPerroud 2024-07-27 46.8.155.38

Харуулах боломжгүй.

Avatar

KerriHarms 2024-07-27 188.130.129.85

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaJohnson 2024-07-27 45.86.0.246

Харуулах боломжгүй.

Avatar

LizHunt 2024-07-27 109.248.14.36

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaThompson 2024-07-27 109.248.129.209

Харуулах боломжгүй.

Avatar

JadeMurphy 2024-07-27 46.8.111.45

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaKing 2024-07-27 45.11.20.57

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStenzel 2024-07-27 188.130.129.87

Харуулах боломжгүй.

Avatar

JaimeDevpura 2024-07-27 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAlexander 2024-07-27 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-07-27 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLawson 2024-07-27 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

LindaHamilton 2024-07-27 188.130.211.75

Харуулах боломжгүй.

Avatar

KarmaRamirez 2024-07-27 2.59.50.6

Харуулах боломжгүй.

Avatar

ReeshaCapodagli 2024-07-27 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

BelindaBellard 2024-07-27 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaShrader 2024-07-27 45.86.0.242

Харуулах боломжгүй.

Avatar

DimareMarshall 2024-07-27 46.8.23.48

Харуулах боломжгүй.

Avatar

TracyOenick 2024-07-27 188.130.128.155

Харуулах боломжгүй.

Avatar

DaniellePalmer 2024-07-27 188.130.188.48

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaKing 2024-07-27 188.130.143.218

Харуулах боломжгүй.

Avatar

LadonnaSmith 2024-07-27 109.248.14.113

Харуулах боломжгүй.

Avatar

AntoinetteRodriguez 2024-07-27 109.248.205.195

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaGarcia 2024-07-27 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyGreen 2024-07-27 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

AngelGonzalez 2024-07-27 188.130.129.22

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleEgues 2024-07-27 46.8.22.25

Харуулах боломжгүй.

Avatar

KarenClark 2024-07-27 46.8.107.135

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAlhamad 2024-07-27 185.181.245.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaSmith 2024-07-27 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

TipHunley 2024-07-27 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-27 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-27 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-27 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

JessieHess 2024-07-27 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-27 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-27 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-27 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

AngelWeathers 2024-07-27 46.8.223.36

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-27 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-27 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-27 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyMarie 2024-07-27 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-27 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-27 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-27 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-27 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-27 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

ббӨӨӨӨ 2024-07-27 103.168.34.163

ХУЦВААА ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ГУТАМШИГТ НЭЭЛТ БОЛЛОО ДОРОМЖИЛСОН. САТАНИСТ НЭЭЛТ, ОЛИМПЫН ТУГЫГ ДООШ НЬ ХАРУУЛЖ ӨЛГӨСӨН, БАС ХРИСТИЙН ШАНАЛАЛ ДОРОМЖЛОЛ, БААХАН г*** НАР ЗАЙЛ2 МУУ ЁРЫН ЧӨТГӨРҮҮД ЗАЙЛ2

Avatar

PatriciaWaters 2024-07-27 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-27 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-27 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-27 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-27 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-27 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-27 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-27 103.57.92.246

Эм тариа ба вакцинуудыг эхлээд Монголын их эмч нар туршиж бай! Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг улс юм.

Avatar

Нэргүй 2024-07-27 139.5.219.107

селен дуулаагүй бол өөр гоё юм алга байх байлаа зүгээр л аймшигт нээлт

Avatar

Нэргүй 2024-07-27 139.5.219.70

Shal mia neelt bolsoon. Humuus ih durgu bainalee. Hydhan drag show hiichihsen

Avatar

Зочин 2024-07-27 172.56.108.222

Тамирчиддаа амжилт хүсье

Avatar

AmberHill 2024-07-27 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-27 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-27 66.181.179.169

Нээлт сайхан болох ч яахав харин ээг чухал юмыг мэдэж авлаа. Исус Христос чинь г*** байсан юм уу . Грекийн хэвлэлд бэлгийн гажууд Исус түүний нөхдийг дүрсэлсэн тоглолт хийснийг Европын соёл иргэншил нурлаа гэж бичжээ

Avatar

Нэргүй 2024-07-27 103.168.34.3

UNEN SHIVSHIG

Avatar

Зочин 2024-07-27 59.153.112.68

Грек бичнэ л биз. Дорой улс бусдыг шуумжлэхдээ сайн, харин еерсдее олигтой юм хийж чаддаггуй л байдаг даа. Бидэнд тийм евчний хам шинж илрээд, еереесее бусдыг шуумжлэх евчтэй болж байгаа нь л харин гамшиг. Худлаа юу…

Avatar

Нэргүй 2024-07-27 139.5.219.107

дэлхий нийтээрээ муулж байна чи ганцаараа биш байх бусад гажигууд магтаж байна

Avatar

Нэргүй 2024-07-27 202.126.92.98

сэжгийн бузрын улны хамгийн адгийн бүх юмыг харлуулж доромжилж байдаг. Сайн сайхан юм харж чадахаа байсан өмхий оросын хүүхэлдэйнүүд та нар үхэж далд ор

Avatar

Нэргүй 2024-07-27 103.57.95.216

Энх тайван эв нэгдэл,,,,миру мир,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж