Барак Обама: Би Камалаг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2024.07.27-нд нийтлэгдсэн

Барак Обама: Би Камалаг дэмжинэ

Барак Обама: Би Камалаг дэмжинэ

Ерөнхийлөгч асан Барак Обама дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжиж байна.
АНУ-ын хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч болох Обама, тэргүүн хатагтай Мишель нар хамтарсан мэдэгдэлдээ “Энэ эгзэгтэй мөчид шаардаж буй алсын хараа, зан чанар, хүч чадал Камала Харрист байгаа гэдэгт итгэж байна” гэжээ.  Өнгөрсөн Ням гаригт ерөнхийлөгч Жо Байден сонгуульд оролцохоо больсон тухайгаа мэдэгдсэний дараа  Харрисыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй Ардчилсан намын гишүүд Харрисыг дэмжиж байгаа бөгөөд тэдний дунд Обама багтсан аж. Обама мэдэгдэлдээ Байденыг огцрох болсныг сайшааж, шударга ёсыг эрхэмлэдэг хүн бүр Харрисыг дэмжих ёстой гэсэн юм.

Обама болон түүний эхнэр Баасан гаригт “ Камала нэр дэвших болсонд баярлаад баршгүй нь. Бид ерөнхийлөгч Байдентай санал нэг байна. Түүнд өрнөж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц бий гэдэгт итгэж байна. Камала Харрис энэ сонгуульд ялж, Америкийн ард түмний төлөө хичээж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бооцоо хэзээ ч өндөр байгаагүй энэ үед тэр бидэнд найдах бүх шалтгааныг өгч байна” гэжээ.

Камала Харрис тэдний мэдэгдэлд талархлаө илэрхийлж “ Барак, Мишель. Эдгээр үгс надад хэчнээн үнэтэй болохыг та хоёр мэдэхгүй байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж