Японы цагаачдад харгис хандаж байсандаа Бразил уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

Японы цагаачдад харгис хандаж байсандаа Бразил уучлалт гуйв

Японы цагаачдад харгис хандаж байсандаа Бразил уучлалт гуйв

Бразилийн засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны үеэр болон дараа нь Японы цагаачдыг хавчиж, хорьж, зүй бусаар харьцсандаа уучлалт гуйлаа. Засгийн газрын энэхүү үйлдэл нь албан ёсоор уучлалт гуйж буй анхны үйлдэл юм. Бразилийн Өршөөлийн хороо нь хүний эрх, иргэний харьяаллын яамны зөвлөх хэсэг бөгөөд 1946 оноос хойш дарангуйлагч засгийн газрын үйлдсэн хүний ​​эрхийн зөрчлийг шалгасан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цагаачдын эсрэг хийсэн үйлдэл хэрцгий байсан тул Бразилийн засгийн газар уучлалт гуйж, нөхөн төлбөр олгох талаар ажиллаж байна.

Засгийн газрын бүрэлдэхүүн өнгөрсөн Пүрэв гаригт санал нэгтэйгээр дайны үед хүний эрхийн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Бразилийн цагдаа нар 1946-1948 оны хооронд Сан Паулогийн эрэг орчимд 172 япон гаралтай хүнийг хорьсон гэх маргаан гарсны дараа Өршөөлийн хороо мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн аж.

Тухайн үед баривчлагдсан хүмүүс төрийн далбаа дээрээ гишгэлэхээс өөр аргагүйд хүрчээ. Эс бөгөөд тамлан зовоож, хүчирхийлүүлдэг байсан аж. Хохирогчид нь ихэвчлэн Окинава мужийн цагаачид байсан. Мөн 1943 оны дайны үеэр Сан Паулогийн эрэг орчмын бүсэд байрлах цагаачдын нийгэмлэгийн 6500 орчим гишүүнийг Бразилийн цагдаа нар орон гэрээс нь хөөж гаргасан гэх баримт бий.

Комиссыг ахалж буй Энеа Алмейда "Японы ард түмний өвөг дээдсийг хэлмэгдүүлснийхээ төлөө Бразилийн засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйхыг хүсч байна" гэжээ.

Тэрбээр харгис хэрцгий хэрэг үйлдэгдэж, зарим хүмүүсийг эрүүдэн шүүж байсан тухайн үеийн удирдагчдынхаа өмнөөс уучлалт гуйсан байна.

Окинавагаас ирсэн цагаачдын бүлгийн дарга Шимабукуро Эйки Пүрэв гаригт болсон хуралдаанд оролцсон байна. Тэрбээр хэлмэгдүүлэлтэд өртсөн цагаачид гэмт хэрэгтэн, хулгайч биш, харин Бразилийн нийгэмд хувь нэмрээ оруулсан сайн, хөдөлмөрч хүмүүс байсан гэж онцолжээ. Шимабүкүро тухайн үед болж байсан аймшигт хэргүүд орчин үеийн дэлхийд дахин давтагдаж болохгүйг сануулсан юм.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж