Ардчилсан социалист үзэл санаа (үүсэл хөгжил, үнэт зүйл, одоо ба ирээдүй)

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан социалист үзэл санаа (үүсэл хөгжил, үнэт зүйл, одоо ба ирээдүй)

Эрх чөлөө,
шударга ёс, тэгш эрх, эв найртай амьдралын тухай хүн төрөлхтөн зөвхөн 1830–аад оноос
ярьж эхэлсэн юм биш балар эртний гэгдэх хууч яриа, домог шашны зохиол бүтээлүүд
ч социалист үзэл санааны үр хөврөл дурьдагдсаар ирсэн байна. Эртний Грекийн домогт
Ямбул гэгч далайчин эр төөрч, хөвж явсаар “нэгэн арал дээр ирэхэд тэнд дээр дорын
ялгаагүй бүгдээрээ хөдөлмөрлөж, бүтээгдэхүүнээ тэгш хуваарилан авч, аж төрдөг шударга,
эрх тэгш нийгмийн байгуулалтай байсан тухай” гардаг. Христийн шашин эхэн үедээ нийгмийн
тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэдэг, баяжихын эсрэг хандлагатай байсан ба бүх хүн
бурханы бүтээл учраас түүний өмнө адил тэгш хэмээн сургаж, хамтран ажиллаж, амьдрах
гэсэн оролдлого христийн шашны түүхэнд олонтоо гарч байсан бөгөөд одоо ч бас ийм
бүлэг /сект/-үүд байсаар байгаа билээ. Христийн шашин хожим нь Ромын эзэнт гүрний
албан ёсны шашин болон хувирч дээдэст ойртсоноор социалист үзэл санааны үр хөврөлөө
аажмаар гээжээ. Ази дорно дахины Буддагийн сургаалын хүнлэг, энэрэнгүй байх номнол
нь социалист үзэл санааны зарим элементийг
өөртөө агуулсан байдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж