Фото: Селин Дион, Леди Гага нар Парист нэг удаа

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

Фото: Селин Дион, Леди Гага нар Парист нэг удаа

Фото: Селин Дион, Леди Гага нар Парист нэг удаа

Өдгөө 56 настай “Grammy" шагналт дуучин Селин Дион 2022 оны арванхоёрдугаар сард “stiff-person syndrome" оношоо зарласнаас хойш анх удаагаа тайзнаа эргэн ирэх болжээ. Тэрбээр зуны олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох бөгөөд долдугаар сарын 23-нд Францын нийслэл дэх “Royal Monceau” зочид буудлын гадна шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилж байхдаа папарацийн дуранд өртсөн байна.

Дион фенүүд рүүгээ гар даллан, гарын үсгээ зурж байхдаа инээмсэглэж буй харагдав.

Энэ жилийн наадамд оролцох тухайгаа “Variety”-д мэдээлснээс хэдэн цагийн дараа Парист ирсэн аж. Дион өнөөдөр/2024.07.26/ нээлтийн ёслолд хамгийн алдартай дуунуудаа дуулах бөгөөд 2 сая ам.долларын цалин авах болсон гэж “TMZ” мэдээлэв.

Түүнчлэн, алдарт дуучин Леди Гага Парист хүрэлцэн иржээ. Тэрбээр хар хөх малгай, савхи өмсөж, нарны шил зүүсэн байх бөгөөд Сена мөрний эрэг дээр зугаалж байгааг хэвлэлийнхэн мэдээлэв. Дуучин Гага Олимпийн нээлтийн үеэр дуулах төлөвтэй байгаа ч батлагдаагүй юм.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж