Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өчигдөр /2024.07.25/ гадаадын улс орнуудын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй орон сууцны төслүүд мөн цэвэрлэх байгууламжийн төслийн барилгын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууцны барилга баригдаж буй. Энэхүү төсөл нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад 2014 оны наймдугаар сард айлчлах үедээ нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсний дагуу хэрэгжиж буй төсөл юм.
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Засгийн газар хооронд 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх албан протокол”-ыг байгуулснаар тус төсөл эхэлсэн.
Төслийн захиалагч нь Монгол Улсын Засгийн газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам бөгөөд гэрээний дагуу барилгын ажил эхэлсэнээс хойш 30 сарын хугацаанд хэрэгжих ёстой юм.
Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын энэхүү орон сууц нь нийт 442 ширхэг авто зогсоолтой, сургууль, цэцэрлэгийн талбайтай байхаар төлөвлөгджээ.
Төслийн барилга угсралтын ажил 2022 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд 2023 онд үндсэн 8 блок барилга, нэгдсэн 2 гаражийн цутгамал төмөр бетон бүтээцийн ажил дууссан байна.
Гадна шугам сүлжээний ажил болох цэвэр, дулааны шугамын угсралтын ажил туннель, хонгилийн систем, гадна бохирын ажил тус тус угсрагдаж барилгын талбай руу орж ирсэн. Мөн орон сууцны 8 блок барилгын гадна металл фасадны ажил эхэлсэн үргэлжилж байна. Төслийн орон сууцны 6-р блокт загварын байрны ажлыг мөн эхлүүлээд байна.
1-8 дугаар блок барилгуудын aгааржуулалтын босоо болон хэвтээ хоолой, хэрэглээний халуун хүйтэн усны шугам, халаалтын шугам, галын усны шугам гагнах, угсрах ажлууд хийгдэж байгаа бөгөөд тус төсөл нь 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
ОРЛОГОД НИЙЦСЭН 5002 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА
Мөн энэ өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь орлогод нийцсэн орон сууцны хороолол болох “Солонго 1” “Солонго 2” төслүүдийн барилгын явцын ажилтай танилцсан байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын орон сууцны хороолол юм.
БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр 40 жилийн хугацаанд барьж байгуулах бөгөөд зээлийн хэмжээ нь 266.9 сая ам.доллар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 10 жил байх юм.
Төслийн хүрээнд нийт 5,002 айлын 66 блок орон сууцны барилга баригдаж, ашиглалтад орно. Төслийн орон сууцны барилга угсралтын ажлыг 2024 оны I улиралд эхлүүлж, эхний ээлжинд “Солонго 1” төслийн талбайд 19 блок, “Солонго 2” төслийн талбайд 16 блок буюу (“Солонго 1”– 2,712 айл, “Солонго 2” – 2,290 айл) бөгөөд (ил-1,570, зоорийн давхрын – 1,128) буюу Нийт 2,698 зогсоол төлөвлөгдсөн.
Нийт ажлын гүйцэтгэл 13.83% хувьтай байна.
Төслийн хүрээнд 1,250 хүүхдийн 1 сургууль, 280 хүүхдийн 2 цэцэрлэг, ахмад залуучуудын хөгжлийн төв, сэргээн засах төв, хорооны барилга, цэцэрлэгт хүрээлэн болон гадна инженерийн 1-р хэлхээний цахилгаан, дулаан, цэвэр бохир усан хангамж, харилцаа холбооны шугам сүлжээний ажил хийгдэх юм.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дараагийн нэг танилцсан төсөл бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл юм. Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан баригдаж байна.
Монгол улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох /1.0/ нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийг Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК ба “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциумууд барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Төслийн цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Төслийн хүрээнд нийт 35-н нэр төрлийн 56-н барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц баригдана.
Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа бохир усны төв коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авч бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэж цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэх юм.
Түүнчлэн Мянганы сорилын сангийн 2-р компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөсөн.
Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад Эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм. Нийт төслийн ажлын явц 85 хувьтай хэрэгжиж байгаа юм. 2024 онд төслийн барилга угсралтын болон инженерийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж эхний ээлжийн туршилт тохируулгын ажлыг эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.
LizHunt 2024-07-26 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-26 109.248.129.209
Харуулах боломжгүй.
JadeMurphy 2024-07-26 46.8.111.45
Харуулах боломжгүй.
MandyJohnson 2024-07-26 109.248.204.62
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-26 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-26 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-26 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-26 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-26 188.130.142.142
Харуулах боломжгүй.
MelissaLawson 2024-07-26 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-26 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-26 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-26 194.32.229.26
Харуулах боломжгүй.
SarahEstravo 2024-07-26 188.130.143.174
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-26 45.15.73.112
Харуулах боломжгүй.
AmandaShrader 2024-07-26 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-26 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-26 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-26 188.130.188.48
Харуулах боломжгүй.
LadonnaSmith 2024-07-26 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-26 109.248.205.195
Харуулах боломжгүй.
MelissaGarcia 2024-07-26 109.248.48.244
Харуулах боломжгүй.
KelseyGreen 2024-07-26 188.130.128.10
Харуулах боломжгүй.
AngelGonzalez 2024-07-26 188.130.129.22
Харуулах боломжгүй.
DanielleEgues 2024-07-26 46.8.22.25
Харуулах боломжгүй.
KarenClark 2024-07-26 46.8.107.135
Харуулах боломжгүй.
AmandaSmith 2024-07-26 45.90.196.161
Харуулах боломжгүй.
TipHunley 2024-07-26 2.59.50.229
Харуулах боломжгүй.
NaomiBrooks 2024-07-26 109.248.142.202
Харуулах боломжгүй.
SarahSandoval 2024-07-26 46.8.14.29
Харуулах боломжгүй.
RashidaCosta 2024-07-26 188.130.186.99
Харуулах боломжгүй.
JessieHess 2024-07-26 188.130.136.81
Харуулах боломжгүй.
HeatherBlough 2024-07-26 109.248.205.65
Харуулах боломжгүй.
DebbieWoods 2024-07-26 46.8.156.188
Харуулах боломжгүй.
GraceBell 2024-07-26 46.8.56.95
Харуулах боломжгүй.
KimberlyRoss 2024-07-26 46.8.56.55
Харуулах боломжгүй.
ReneeWolfe 2024-07-26 188.130.129.27
Харуулах боломжгүй.
AmberShaw 2024-07-26 95.182.125.98
Харуулах боломжгүй.
WhitneyMarie 2024-07-26 188.130.210.73
Харуулах боломжгүй.
DonnaJohnson 2024-07-26 194.32.229.224
Харуулах боломжгүй.
ChristinaGoode 2024-07-26 46.8.23.169
Харуулах боломжгүй.
AmandaWeeden 2024-07-26 188.130.142.26
Харуулах боломжгүй.
DawnSnyder 2024-07-26 46.8.222.111
Харуулах боломжгүй.
StacyRussell 2024-07-26 46.8.222.235
Харуулах боломжгүй.
TammyLopez 2024-07-26 46.8.223.191
Харуулах боломжгүй.
AnnSmith 2024-07-26 46.8.110.64
Харуулах боломжгүй.
PatriciaWaters 2024-07-26 188.130.128.219
Харуулах боломжгүй.
KimLee 2024-07-26 45.15.72.3
Харуулах боломжгүй.
ColleenRoll 2024-07-26 46.8.155.126
Харуулах боломжгүй.
AnnPenkala 2024-07-26 109.248.48.244
Харуулах боломжгүй.
AshleyRivera 2024-07-26 46.8.16.142
Харуулах боломжгүй.
JenniferTolbert 2024-07-26 2.59.50.229
Харуулах боломжгүй.
KatherineCosme 2024-07-26 95.182.126.36
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-07-26 46.8.23.208
Харуулах боломжгүй.
Melonie 2024-07-26 46.8.156.243
Харуулах боломжгүй.
JenniferNieves 2024-07-26 194.34.248.154
Харуулах боломжгүй.
JenniferMinor 2024-07-26 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EvelynEason 2024-07-26 46.8.157.206
Харуулах боломжгүй.
StacyShute 2024-07-26 45.84.176.77
Харуулах боломжгүй.
WendyWilliams 2024-07-26 5.183.130.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-26 103.57.94.82
оготны нүх шг умайсан халтуур байр
Нэргүй 2024-07-26 45.117.32.66
Энэ нөхөр барилагын сайд хийж чадах уу нэг л сонин санагдаад байгаа
Нэргүй 2024-07-26 103.212.116.112
Энэ сайд Төрийнхөө ордоныг нийслэлээс гаргана гэсэн, нийслэлдээ төр засаг нь төвлөрдөггүй шинэ маягийн улсыг бид байгуулах бололтой…
Нэргүй 2024-07-26 103.212.119.15
Shaadiin
иргэн 2024-07-26 202.9.46.124
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ
ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ, ХЭДХЭН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ БАЯЖУУЛЖ, ИРГЭДИЙГ МӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА .
ИЙМД ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ОРОН СУУЦТАЙ БОЛГОХЫН ТУЛД 1м2 нь 3,0 САЯААС ДООШ ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ.
3 ихэднэ 2024-07-26 49.163.179.180
3 биш 2 сая байхад болно
Нэргүй 2024-07-26 103.212.117.166
Ха ха тоглоомын засгийн өлөнгүүд ажил хийлээ юу
Соимх 2024-07-26 202.9.41.19
Монгол хужаагиын туслхмж авах улс биш
Нэргүй 2024-07-26 103.212.118.31
hotsrogdson haltar uls guilga guihaas uur yuu jadah bilee
Үнэн юм үнэнээрээ л сайханв 2024-07-26 66.181.186.13
Батсууриа сайд болсондоо баярлаад буруу зөвгүй худлаа бурахгүй шүү? Энэ 1008 айлийн орон сууц барих ажлыг Ж. Эрдэнэбат засаг тэргүүлж байхдаа тухайн үеийн хотын дарга Мөнхбаяр нар БНХАУ-ийн Бугатаад хотод айлчилж хот төлөвлөлттэй нь танилцаж улмаар 1008 айлийн орон сууц барих санхүүжилтын асуудлаар тохиролцолж ирээд шавийг нь Ж.Эрдэнэбат тавьж байсан юм. АН-ийнхан тухайн үед нь Ж,Эрдэнэбат шав тавих газраа хагас сууж сүү өргөж байгааг нь элээ шиг гэж шоолж баалж байсаан.
Нэргүй 2024-07-26 180.149.80.74
Энэ бид 2 салбарын яам яаж удирдаж чадахавдээ, Сүхбаатартаа л хаус байх хэдэн балгас барьсан нэртэй.
Зочин 2024-07-26 66.181.176.133
1008бол 10 жил яригдсан өрөвдмөөр төсөл
Хэлсэн үгэндээ эзэн,идсэн хоолсондоо сав болох сайхан шүү Батсууриа 2024-07-26 66.181.186.13
Уг нь Ж.Эрдэнэтын засгийг унагаагүйсэн бол аль хэдийн хэаэн жилийн өмнө баригдаад айлууд орчих байсан юм .Манай эрхэмүүд ажил хийсэн нэгнээ баалж шоглох ажлыг нь гацаахдаа гарамгай. Нэг юм гацаанаас гарж баригдвал би хийсэн гэж худлаа ярьж ардын баатар царайлнаа. Бүтэхгүй нөхөд. Эхнээсээ Батсуурь хүний хийсэн ажлыг худлаа яриад эхэллээ дээ
Зочин 2024-07-26 203.91.115.55
Энэ 1008 айлын буцалтгүй тусламжаар барьж байгаа орн сууцыг ямар хүмүүст яаж олгох тухай мэдээлэл өнмөөр бна.