Кремль: Зеленскийн бүрэн эрхт байр суурьт эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

Кремль: Зеленскийн бүрэн эрхт байр суурьт эргэлзэж байна

Кремль: Зеленскийн бүрэн эрхт байр суурьт эргэлзэж байна

Украины ерөнхийлөгч Зеленский засгийн эрхээ үргэлжлүүлэх эсэхэд ард иргэд нь эргэлзээд буй. Гэсэн хэдий ч Кремль мөргөлдөөнийг зогсоох талаар Украинтай хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ Пүрэв гаригт мэдэгдэв.  Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Лхагва гаригт Хятдад айлчлах үеэрээ улсынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалж, Орос тус улсын шийдвэрийг хүндэтгэсэн цагт гал зогсоох хэлэлцээ хийнэ гэж мэдэгджээ.

Гэхдээ одоогийн байдлаар Оросын зүгээс ямар ч шинж тэмдэг үзүүлээгүй гэсэн байна.

Кремль өөрийн нөхцөлөөр яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн өнгөрсөн тавдугаар сард Зеленскийн ерөнхийлөгч байх хугацаа дууссан тул сонгууль явуулах ёстойг онцлон тэмдэглэжээ. Зеленскийн хувьд барууны орнуудын дэмжлэгтэйгээр бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжтой байгаа бөгөөд Кремлийн мэдэгдлийг үл тоож байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт Зеленскийг засгийн эрхэнд байх үед Орос Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн үү гэсэн асуултад хариулсан бөгөөд "Орос ерөнхийдөө хэлэлцээрийн үйл явцад нээлттэй. Гэхдээ эхлээд Украины тал үүнд хэр бэлэн байгаа, Украины тал үүнийг зохицуулагчдаасаа хэр зэрэг зөвшөөрөл авсныг мэдэх хэрэгтэй байна" гэжээ.

Москва Зеленскийг АНУ-ын утсан хүүхэлдэй гэж дүрсэлсэн. Үүнийг Зеленский үгүйсгэдэг. Песков үргэлжлүүлэн "Учир нь та нар одоог хүртэл тэс өөр мэдэгдлүүд хийж байгааг харж байгаа. Тэд яах нь одоогоор тодорхойгүй байна.

Үүнээс гадна Зеленскийн хууль ёсны байдлын асуудлаас гадна түүнтэй харилцах, хэлэлцээр хийхийг хуулиар хориглосон асуудал бас бий. Тиймээс Оросын талд тодруулах, шалгах зүйл их байна" гэж хэлжээ.

"Асуулт тийм ч амар биш. Хууль зүйн үүднээс авч үзвэл Зеленскийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тул тэрэнтэй хэлэлцээр хийх зэрэг нь шийдвэрлэх зүйлсийн жагсаалтад байгаа. Практик талаасаа бид хэлэлцээрээр зорилгодоо хүрэхэд нээлттэй байна. Тиймээс өөр өөр хувилбарууд байж болно" гэж Зеленскийн ерөнхийлөгчийн байр суурьд эргэлзэж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж