"Монгол хаан" жүжгийн график роман Сингапурт нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

"Монгол хаан" жүжгийн график роман Сингапурт нээлтээ хийнэ

"Монгол хаан" жүжгийн график роман Сингапурт нээлтээ хийнэ

"Монгол хаан" жүжгийн график роман өнгөрсөн сард испани хэл дээр хэвлэгдэхээр болж, Испани болон Латин Америкийн орнуудын номын дэлгүүрүүдээр худалдан борлуулахаар болж байгаа тухай сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл уг роман нь 2024 оны долдугаар сарын 30-ны өдөр Сингапур улсад албан ёсоор нээлтээ хийхээр болж, монгол уран бүтээлчид Сингапур улсыг зорьжээ.

"Монгол хаан"-ы график романыг Сингапурын "Times Distribution" компани борлуулахаар болсон бөгөөд Азийн алдарт "Kinokuniya" номын дэлгүүрт зарах гэнэ. Түүнчлэн уншигчид Сингапурын Amazon.sg-с уг номыг гэртээ шууд захиалан авч болох нь.

Энэхүү номын театрын бүтээл болох "Монгол хаан" жүжиг 2024 оны аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н "Sands" театрт Азийн нээлтээ хийнэ. Тиймээс Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан ирэх наймдугаар сарын 18-наас Монголдоо Улсын драмын эрдмийн театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондон хотын "West End"-ийн алдарт "Колизеум" театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болжээ.

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатарын найруулга болох “Монгол хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглодог театруудын ноён оргилуудад тоглож, Англи, Испани, Латин Америк, Сингапур зэрэг улсуудад жүжгийн график номоо түгээн дэлгэрүүлж буй Монголын сор болсон уг бүтээлийн West End-н хувилбарыг энэ зун эх орондоо үзэх ховор боломж үзэгчдэд бидэнд олдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж