Орон нутгийн чиглэлийн автобуснууд хуучин Драгонгоос хөдөлнө

Хуучирсан мэдээ: 2024.07.28-нд нийтлэгдсэн

Орон нутгийн чиглэлийн автобуснууд хуучин Драгонгоос хөдөлнө

Орон нутгийн чиглэлийн автобуснууд хуучин Драгонгоос хөдөлнө

Нийслэлийн Сонгонохайрхан дүүрэг Толгойт чиглэлийн зам дагуух “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг бүрэн хааж, зам засварын ажил хийх гэж байна. Иймд өнөөдөр /2024.07.28/ өдрийн 13:00 цагаас долдугаар сарын 29-ний 06:00 цагийн хооронд тус чиглэлийн замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобусыг хуучин Драгон авто буудлаас хөдлөх зохицуулалт хийхээр болжээ.

Иргэд, зорчигчид замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийнэ үү гэж Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

  • Архангай 14:00, 19:00 цаг
  • Баянхонгор 14:00, 20:00 цаг
  • Баян-Өлгий 13:00 цаг
  • Говь-Алтай 15:00, 18:00 цаг
  • Завхан 16:00, 18:00 цаг
  • Өвөрхангай 14:00, 18:00 цаг
  • Увс 15:00, 17:00 цаг
  • Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин ДРАГОНООС явна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж