Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Канадаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улсаас экспортлох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж, Торонтогийн хөрөнгийн биржид аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Канадын хөгжлийн санхүүгийн институт (FinDeV)-тэй хамтын ажиллагаа эхлүүлэх болон Монгол Улсын иргэд Канадад зорчих виз авах үйл явцыг хөнгөвчлөх асуудлыг хөндөн ярилцсан байна.
Талууд жендэр, хүний эрх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, ногоон эдийн засгийн өсөлт болон гадаадын зээл, тусламжийн тодорхой асуудлуудаар санал солилцжээ.
Холбоотой мэдээ