"Удирдлага, багш нарын 20 хувийг эхний жилд сэлгэнэ"

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

"Удирдлага, багш нарын 20 хувийг эхний жилд сэлгэнэ"

"Удирдлага, багш нарын 20 хувийг эхний жилд сэлгэнэ"
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар өгчээ. Тэрбээр "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулах бодлогын талаар хэдэн үг хэлье. Энэ бол зөвхөн хамран сургах тойрог дотор нь, зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд явагдана. Удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг эхний жилд сэлгэнэ. Сэлгээнд хамрагдахыг өөртэй нь ярилцаж тохиролцоно. Сэлгээнд хамрагдах нь үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хөгжингүй орнуудад ингэж сэлгэн ажиллуулах нь ердийн үзэгдэл юм.
Нэг захирал, нэг багшийн нэг сургуульд олон жил “хадаж” ажиллуулахад шинэ юм гарахаа больчихдог гэм бий.
Багшийн хөгжилд ч зарим талаар сөрөг нөлөөтэйн дээр тэргүүн сайн туршлага, арга барил, мэдлэг нэг сургуулийн хүрээнд хашигдчих гээд байдаг. Мөн нэг сургуулийг олон жил удирдсан захирлыг тойрсон ашиг сонирхлын зөрчил ч гүнзгийрдэг. Голын ус урсч байж л цэвэр тунгалаг болдог шүү дээ.
Багш нарынхаа дуу хоолойг бид сонсож ажиллана. Хамтдаа хийгээд үзье. Нүсэр бус төсөр байдлаар шийдье" гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж