Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Кёкүшюзаны хайр

УИХ-ын гишүүн Д.Батбаяр маш ичимхий гэнэ. Тэрбээр дуучин Т.Баясгаланд хайртай гэж хэлж чадахгүй цаасан дээр “Би чамд хайртай” гэж бичээд өгөх гэж байгаад сандарсандаа нөгөө цаасаа амандаа хийчихэж. Энэ талаар дуучин Т.Баясгалан саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр  “Манай хүн чинь анх би чамд хайртай гэж хэлж чаддаггүй байсан. Анх удаа тэр үгээ цаасан дээр бичээд өгч байгаа байхгүй юу. Тэгснээ яг авах гэсэн чинь сандраад, ичээд бөөн юм болсон. Бүгдийг нь хумиад амандаа хийчихсэн гээд бод доо.Тэгэхээр нь би амыг нь ухаж байгаад авчихсан. Аваад үзсэн чинь “Би чамд хайртай” гээд биччихсэн байсан. Гурав тасарсан тэр цаасыг би ахиж хэзээ ч урагдахгүй болтол нь скочдоод түрийвчиндээ хийчихсэн байгаа” хэмээн ярьжээ.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж