Хятад хурдан галт тэрэгний хамгийн урт замыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хятад хурдан галт тэрэгний хамгийн урт замыг хийнэ

2012 оны сүүлч гэхэд
Хятад 13 мянган км-ын урттай хурдны замын сүлжээг байгуулсан байна.
2010 оны хоёрдугаар сарын байдлаар байгаа замынхаа хэмжээг ийнхүү дөрөв
дахин ихэсгэх ажээ. Төмөр замын сайд Лю Чжицзюнь “одоо Хятадын хурдан
төмөр замын нийт урт нь 3,3 мянган метр боллоо. Манай улс энэ
үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна” гэж хоёрдугаар сард хэлж байлаа.
Хятадын Төмөр замын яам гурван жилийн дотор 26 мянган км төмөр зам
түүний тоонд 9,2 км хурдан замыг барихаар төлөвлөж байна. Өндөр хурдтай
төмөр зам барихад 130 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр
хятадууд шийджээ. Харьцуулахад Оросын төмөр зам зөвхөн 2030 он гэхэд 20
мянган км төмөр зам барихаас хурдны зам нь 1528 км-ын урттай байх гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж