"Алтаргана" наадмаар үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллана

"Алтаргана" наадмаар үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллана

"Алтаргана" наадмаар үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллана

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам буриад бөхийн барилдаанаар эхэллээ. Энэ жилийн хувьд Булган аймагт зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. "Алтаргана-2024" олон улсын ХV их наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудыг 24 цаг ажиллуулахаар болсон байна.

Энэ жилийн Олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой аж.

 “Алтаргана 2024″ наадмаар 60 гаруй уралдаан тэмцээн, өв түүх, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар товлосон байна. Жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцдог болжээ. Энэ жилийн хувьд наадамд 30 гаруй орны 50 мянга орчим хүмүүс оролцохоор төлөвлөжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Буриад түмний Их Алтаргана наадмыг 2022 онд Ага Буриадын нутагт зохион байгуулахад Булган аймаг 2024 онд зохион байгуулахаар тугаа хүлээн авсан.

Тус наадмыг 1994-2022 онд нийт 14 удаа зохион байгуулсан бол 15 дахь наадам энэ сарын 26, 27, 28-нд Булган аймагт болж байна.

Дэлхий даяар тархан амьдарч буй буриад монголчуудыг нэгтгэдэг наадам бол Алтаргана. Буриадын харилцаа дуу, цэц булаалдах наадам, домог, тууль ярилцах, ёохор бүжиг, сур харваа, буриадын үндэсний хувцасны наадмууд маш сонирхолтой бөгөөд бусад монгол угсаатнууд ч тэдгээр ёс заншлыг хүндэтгэсээр ирсэн түүхтэй. Энэ жилийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар, Урлагийн гавьяат зүтгэлтэн С. Ононбат ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberHill 4 цагийн өмнө 46.8.23.208

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

Melonie 7 цагийн өмнө 46.8.156.243

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

JenniferNieves 9 цагийн өмнө 194.34.248.154

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

EvelynEason 2024-07-26 46.8.157.206

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

StacyShute 2024-07-26 45.84.176.77

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

WendyWilliams 2024-07-26 5.183.130.60

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2740994

Avatar

Нэргүй 2024-07-26 103.212.118.31

Буряад биш хүн мөнгө зоосын хусж байнуудаа

Avatar

Нэргүй 2024-07-26 66.181.189.113

яаж ч хичээгээд чамайг ХҮН болгож чадсангүй дээ уул нь хамгийн ойрхон нь хүн болгочих зам байсан юмсан .. тэртээ тэргүй эрдэм боловсрол эзэмшиж чадах биш …

Avatar

MandyGonzalez 2024-07-26 95.182.125.188

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2740994

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж