Танилц: Жүдогийн сугалаа болж, оноолтууд гарлаа

Парисын олимп-2024

Танилц: Жүдогийн сугалаа болж, оноолтууд гарлаа

Танилц: Жүдогийн сугалаа болж, оноолтууд гарлаа

Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээний сугалаа өчигдөр/2024.07.25/ болж, оноолт гарчээ. Таван тивийн 122 орны эрэгтэй 192, эмэгтэй 186 гээд нийт 378 жүдоч Парисын татамид шилдгээ тодруулах учиртай. Монгол Улсаа төлөөлөн арван жүдоч уран мэх, бяр хүчээ гайхуулна.

Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 27-ны 16.00 цагт эхэлнэ. Уламжлал ёсоор эмэгтэй -48 кг , эрэгтэй -60 кг-ын барилдаанууд болно.

  • Эрэгтэй -60 кг

Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо Египетийн Сами Ёссритэй учраа таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Францын Лука Мхейдзетэй хүч үзнэ.

  • Эрэгтэй -66 кг

Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Киргизстаны Кубанычбек Айбек Уулу болон Украины Богдан Ядов нарын ялсантай нь барилдана.

  • Эрэгтэй -73 кг

Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Швейцарийн Нилс Стамптай учраа таарлаа.

  • Эрэгтэй -100 кг

Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Израилийн Петер Пальчиктай учраа таарав. Эхний тойрогтоо чанга өрсөлдөгчтэй барилдахаар болжээ.

  • Эрэгтэй +100 кг

О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо Германы Эрик Абрамовтой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Тажикстаны Темур Рахимовтой барилдана.

  • Эмэгтэй -48 кг

Дэлхийн аварга Б.Баасанхүү эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситотой учраа таарчээ.

  • Эмэгтэй -52 кг

Л.Сосорбарам эхний тойрогтоо Испанийн Ариане Торо Солертой барилдана. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай хүч үзнэ.

  • Эмэгтэй -57 кг

Л.Энхрийлэн эхний тойрогтоо Косовогийн Нора Гжаковатай учраа таарав.

  • Эмэгтэй -78 кг

О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Хэрэв ялвал Израилийн Инбар Ланиртай татамид гарна.

  • Эмэгтэй +78 кг

А.Адъяасүрэн эхний тойрогтоо Казахстаны Камила Берликаштай таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Туркийн Каяра Оздемиртай барилдана.

ОНООЛТЫН ТАЛААР

Ё.Басхүү, Б.Баасанхүү хоёрын оноолт, хэсгийн байдал тун таатай байна. Барилддаг барилдаанаа гаргаж, хийдэг зүйлсээ хийвэл олимпийн медаль ч хол биш аж. Б.Баасанхүүгийн жингийн гол өрсөлдөгчид болох Японы Нацүми Цүнадо болон Италийн Ассунта Скутто нар түүнээс зөрж, хоорондоо барилдах боломжтой. Л.Сосорбарам, Л.Энхрийлэн, Б.Гончигсүрэнгийн хэсэгт чанга өрсөлдөгчид бий. Хэсгээсээ шалгарч чадвал олимпийн медальд ойрхон. Мэдээж олимпод сул өрсөлдөгч, зорилгогүй тамирчин гэж үгүй. Бүгд л эх орон, ард түмнийхээ бахархлыг төрүүлэх гэж, омогшуулах гэж Парист ирсэн. Нэг салхивал хэний ч хүү, охин олимпод түрүүлж, дөрвөн жил алтан дугаартай зодоглож болдгийг бид хангалттай харсан. Тооцоонд, таамагт байгаагүй, түрүү бөхийн ярианаас хол явсан жүдоч таамаг эвдэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тохиолдлуудыг бид сүүлийн жилүүдэд хангалттай харж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberHill 4 цагийн өмнө 46.8.23.208

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

Melonie 6 цагийн өмнө 46.8.156.243

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

Нөмрөгөөс 7 цагийн өмнө 66.181.161.59

Басхүү сарвайхгүй үзэх нь дээ гоц мөргөөд. Амжилт халзан баньд минь. Алт авна шүү..

Avatar

JenniferNieves 9 цагийн өмнө 194.34.248.154

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

EvelynEason 11 цагийн өмнө 46.8.157.206

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

StacyShute 2024-07-26 45.84.176.77

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

MindyJohnson 2024-07-26 46.8.23.37

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

WendyWilliams 2024-07-26 5.183.130.60

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

Нэргүй 2024-07-26 66.181.189.113

жудогоор олимпийн алт мөнгийг авч байсан гайхамшигт бахархал МОНГОЛЧУУДАД бий шүү түүхийг мартах аргагүй ..

Avatar

Өлзийбаяр 2024-07-26 122.201.31.243

хөдөөний бид ддш ээр ямар суваг дээр үзэх вэ

Avatar

Нэргүй 2024-07-26 103.57.93.190

Централ тв

Avatar

AllisonSullivan 2024-07-26 188.130.219.173

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

MandyGonzalez 2024-07-26 95.182.125.188

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

JillSmith 2024-07-26 212.115.49.115

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2740980

Avatar

Эгэл 2024-07-26 66.181.183.27

Бэргэлгүй,шийдмэг барилдаарай. Аваргыг дийлж байж аварга болно.Та нарын амьдралаа өөрчлөх, ганц л удаа олдох ховор боломж оо.Бүгдэд нь Амжилт!

Avatar

Нэргүй 2024-07-26 202.126.92.98

их онгироо, бүдүүлэг дээ, манай тамирчид, үзэхээр дургүй хүрмээр, өөрсдийгөө магтаад л, бусдыг доромжилж, нэр хоч өгөөд

Avatar

Нэргүй 2024-07-26 66.181.185.141

Тамирчдын маань бүдүүлэг дээрэнгүй, соёлгүй харилцаа нь манай нийгмийн ухамсар боловсролын хир хэмжээ, сэтгэлгээний соёлын түвшингээс шалтгаалж байгаа юм даа ! Тэднийг хэлэхээсээ өмнө өөрсдийгөө хичээж,нийгэм нийт ийнхээ харилцааны соёлыг анхаарах хэрэгтэй бнаа !

Avatar

Нэргүй 2024-07-26 202.21.100.210

Бөхийн оноолт, хуваарь яригдаж байхад юун ч хөндлөн хэл амаа билүүддэг юм бэ дээ.

Avatar

Нэргүй 2024-07-26 103.57.93.224

куэ харин

Avatar

Зочин 2024-07-26 59.153.113.207

тэр чинь бөх тайлбарлагч гэх нөхөр шижрээгийн хийж буй ажил, би мундаг гээд дүрдээ итгэчихсэн гар, допинг Бадарчийн өмгөөлөгч болж нэг үзсэн, ер нь угаадсыг нь ахиухан өгвөл юу ч гэж солиорч мэднэ

Avatar

Нэргүй 2024-07-26 151.115.90.9

донгос сдаа минь

Avatar

Нэргүй 2024-07-26 202.179.24.208

СЭТГЭЛ ЗҮЙН САЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ТА БҮХНИЙГЭЭ ДЭМЖИЖ ХАРЖ СОНСОЖ СУУХ БОЛНОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж