Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд-2024” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа 2024 оны долдугаар сарын 27-ны өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, өдгөө 20 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургуульд АНУ, Австрали, Канад, Япон, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг долоон орноос сургагч багш нарын бүлэг оролцохоос гадна салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн оролцоно.
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан улс ажиглагчаар нийт 23 улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байна.
3,576.02






















































Холбоотой мэдээ