Хойд Солонгосын хакерууд дэлхийн улс орнуудын засгийн газар болон хувийн компаниудаас цөмийн болон цэргийн нууцыг нь хулгайлахыг оролдож байна гэж Их Британи, АНУ болон Өмнөд Солонгос анхаарууллаа.
"Andariel" болон "Onyx Sleet" нэрээр алдаршсан хакер бүлэглэл нь Пёньяны цэрэг, цөмийн хөтөлбөр, амбицыг сайжруулах зорилгоор нууц мэдээлэл олж авахын тулд батлан хамгаалах, сансар судлал, цөмийн болон инженерийн байгууллагуудыг онилдог гэж үзэж байна.
Тус бүлэглэл ураны боловсруулалтаас эхлээд танк, шумбагч онгоц, торпедо зэрэг өргөн хүрээний мэдээлэл хайж байсан бөгөөд Их Британи, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг болон бусад цэргийн байгууллагуудыг онилсон байна. Түүнчлэн АНУ-ын нисэх хүчний баазууд, "NASA" болон батлан хамгаалах компаниудыг онилсон гэж мэдэгджээ.
Энэ бүлэглэл нь тангуул, мөнгө олох ажиллагааг хослуулсан бөгөөд нууц технологийн мэдээлэл хулгайлахаар удаа дараа оролдсон аж.
Мөн тус бүлэглэл нь АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын эсрэг "ransomware" үйл ажиллагаагаар дамжуулан тагнуулын үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг гэж АНУ мэдэгдэв. "GCHQ"-ийн нэг салбар болох Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн (NCSC) үйл ажиллагаа хариуцсан захирал Пол Чичестер хэлэхдээ, "Өнөөдөр бидний илрүүлсэн дэлхийн кибер тагнуулын ажиллагаа нь Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй албатууд яаж ажилладгыг тайлбарласан. Тиймээс чухал дэд бүтцийн операторууд аюулгүй байдлаа нэг тавих ёстой" гэж мэдэгджээ.
АНУ, Их Британи, Өмнөд Солонгос хамтарч, цахим аюулгүй байдлын арга хэмжээ авахыг зөвлөөд байна. Тус улсуудын мэдээлснээр Хойд Солонгосын хакер бүлэглэл цөмийн нууц мэдээллээс гадна робот машин, механик гар, "3D" хэвлэх эд ангиудын талаар мэдээлэл хайж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ