Дэлхийг гайхшруулж, Парисыг гайхуулсан олимпийн нээлт болно

Парисын олимп-2024

Дэлхийг гайхшруулж, Парисыг гайхуулсан олимпийн нээлт болно

Дэлхийг гайхшруулж, Парисыг гайхуулсан олимпийн нээлт болно

Парисын олимпийн наадмын нээлт өнөөдөр буюу Монголын цагаар долдугаар сарын 26-27-ны шилжих шөнө 02.00 цагт болно. Энэ удаагийн наадмын нээлтийг түүхэн гэж нэрлэж байгаа учир нь анх удаагаа цэнгэлдэхэд бус цэнгэлдэхийн гадна болно. Тодруулбал, Сена мөрний эрэг дээр задгай болно гэсэн үг.

Алдарт Жардин де Плант цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Аустерлиц гүүрнээс арга хэмжээ эхлэх бөгөөд Сена мөрөн дагуу зургаан км газрыг хамгаалалтад авчээ. Парисын цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Луврын музей гээд Парис хотын бэлгэ тэмдэг болсон бүхий л түүх соёлын байгууламжуудыг нээлтийн нэг хэсэг болгохыг зорьсон.

Дэлхийн 206 улсын 10 мянга гаруй тамирчин бараг 100 завин дээр жагсч, нээлтийн арга хэмжээнд оролцох гэнэ. Завь бүрийг сүүлийн үеийн камер, техник хэрэгслээр тоноглож, түүхэн мөчийг нь хадгалж үлдэхэд бэлэн аж.

ХЭН НАЙРУУЛАХ ВЭ?

Томас Жолли
Томас Жолли

Парисын олимпийн нээлтийн уран сайхны удирдаачаар Томас Жолли, хөгжмийн найруулагчаар Виктор ле Мазн, бүжиг дэглээч, бүжгийн найруулагчаар Мод ле Пладе, загвар, хувцасны найруулагчаар Дафне Бурки, хувцасны ахлах мастераар Оливье Бехиот нар ажиллаж байна. Нээлтийн ёслолд хоёр мянга гаруй бүжигчид, 6000-8000 мянган хамгаалалтын ажилчид, зохион байгуулах комиссын ажилчид ажиллаж байгаа ажээ.

Жолли нээлтийн ёслолдоо реп, дуурь гээд Францын соёлын эрс тэс ялгаатай байдлыг, олон үндэстний онцлогийг харуулах болно гэжээ. Сена мөрний гүүр болгон дээр бүжигчид байрлана.
ЮУ Ч БОЛСОН НЭЭЛТ БОЛНО
Цаг агаар муудах эсвэл Сена мөрний усны түвшин нэмэгдэх, багасах гээд ямар ч асуудал тохиосон олимпийн нээлт болдгоороо болно. Зохион байгуулагчид бүхий л гарч болзошгүй эрсдэлийг тооцоолж, бэлтгэлээ хангажээ.
"Sodexo Live!" гэх завь хариуцаж буй компанийн захирал Арнауд Даниел "Нээлт болон парад сайхан болно. Санаа зовох зүйл байхгүй. Хэрэв усны түвшин бага зэрэг нэмэгдвэл асуудал байхгүй. Бид хурдаа тохируулахад л болно. Бид цагт 9-10 км явна" гэжээ.
Зуны аадар борооны улмаас Сена мөрний урсгал ширүүсэх вий гэж зохион байгуулагчид санаа зовж байна.
Нээлтийн ёслолын тамирчдын жагсаалыг Грек улс нээж, Франц улс хаана.
ТЭНГЭРТ Ч ОДОД, СЕНА МӨРӨН ДЭЭР Ч ОДОД
Дэлхийн загварын нийслэл гэгддэг Парис хотод одод чуулж байна. Селин Дион, Лэди Гага, Аяа Накамүра зэрэг одод нээлтийн ёслолын уран бүтээлчдийн тоонд багтаж, ЛеБрон Жэймс, Анита Влодарчик, Мутаз Эсса Баршим, Жанмарко Тамбери нар эх орныхоо тугтай жагсана. Мөн олимпийн бамбарыг буухиалах сүүлийн 30 хүний тоонд алдарт реппэр "Snoop Dogg" хүртэл багтсан гэхээр хүлээлт өндөр байна.
Нээлтийг хариуцаж буй багийн гишүүн Даниель Габриач "Хүүхдүүд зул сарын бэлгээ юу болохыг мэдэж байгаа нь лавтай. Гэхдээ зул сарын модны доор ямар бэлэг байгааг хэлж болохгүй шүү дээ. Тиймээс би нээлтийн талаар илүү дутуу мэдээлэл өгөхгүй" гэжээ.
Нээлтийн ёслол дэлхий нийтийг алмайруулна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.
300 МЯНГАН ҮЗЭГЧИЙГ 30 МЯНГАН ЦАГДАА ХАМГААЛНА
Парисын олимпийн нээлтийг 300 мянган үзэгч Сена мөрөн дээрээс үзэж сонирхоно. Зохион байгуулагчид 222 мянган тасалбарыг үнэгүй тарааж, 104 мянган тасалбарыг борлуулжээ. Мөн хот даяар 80 том дэлгэц байрлуулж, нээлтийг шууд дамжуулах гэнэ.
Дэлхий даяар 1.5 тэрбум хүн олимпийн нээлтийг шууд үзэх тооцоолол гарчээ.
Дэлхий анхаарлын төвд байгаа Парис хот бол үймээн, жагсаал цуглаан ихтэй газар. Олон орны төрийн тэргүүн, ерөнхийлөгч нар чуулах учир үүнийгээ дагаад ч аюул учирч болзошгүй. Тиймээс зохион байгуулагчид 30 мянган цагдаа дайчилж, өдөр бүр эргүүл хийж байна. Мөн Испани, Катар, Өмнөд Солонгос, Герман, Их Британи болон бусад улс орнуудаас хууль хүчнийхэн ажиллаж байгаа гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberHill 4 цагийн өмнө 46.8.23.208

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

Melonie 6 цагийн өмнө 46.8.156.243

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

JenniferNieves 9 цагийн өмнө 194.34.248.154

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

JenniferMinor 10 цагийн өмнө 95.182.125.217

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

EvelynEason 11 цагийн өмнө 46.8.157.206

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

StacyShute 2024-07-26 45.84.176.77

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

WendyWilliams 2024-07-26 5.183.130.60

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

Нэргүй 2024-07-26 202.180.219.28

ayuulgyi baidlaa sain hangahgyi bol delberelt melberelt boloh yuultai.

Avatar

AllisonSullivan 2024-07-26 188.130.219.173

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

зочин 2024-07-26 66.181.176.44

шөнийн 02 цагт үзэж чадах болов уу , та нар чадах уу

Avatar

MandyGonzalez 2024-07-26 95.182.125.188

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

Нэргүй 2024-07-26 79.95.87.60

uneheer saihan

Avatar

JillSmith 2024-07-26 212.115.49.115

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2740930

Avatar

Нэргүй 2024-07-26 202.9.46.82

There is nothing to show off here. There is a lot of robbery.

Avatar

иргэн 2024-07-26 103.57.92.113

Арабууд бужигуулана даа,,,,,,,

Avatar

Нэргүй 2024-07-26 202.21.109.17

"6000-8000 мянган хамгаалалтын ажилчид", Гэхээр 6 саяаас-8 сая хүн хамгаалах юмуу хаашаа юм бэ? Энийгээ хянаж байлдаа. 6-8 мянга гэлдээ сэтгүүлч ухаантай юм бол.

Avatar

JamieHamilton 2024-07-26 188.130.186.125

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2740930

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж