АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Вашингтон хотноо Цагаан ордонд хүлээн авч уулзсантай холбогдуулан Газын зурваст дайн зогсоох хэлэлцээр хаалтын шатандаа явж байна гэж мэдээлжээ. Цагаан ордны албаны хүмүүс мэдээлэхдээ, Нетаньяхуг АНУ-д байх хугацаанд Байден гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг шахах болно гэв.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэлэхдээ, "Энэ уулзалтын үеэр Америкийн талаас хэлэлцээрийг дэмжих, хурдан хугацаанд зөвшилцөлд хүрэхэд анхаарах болно" гэж мэдэгдэв. Байден 1970-аад онд АНУ-ын сенатч байх үеэс Нетаньяхуг мэддэг байсан аж. Тэд Цагаан ордны ерөнхийлөгчийн өрөөнд зургаа авхуулсан бөгөөд Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрээсээ ухарсан талаар ярилцжээ.
Хамас аравдугаар сарын 7-нд Израиль руу түрүүлж дайрснаас хойш хоёр орны удирдлага анх удаа уулзаж байна. Байден ерөнхий сайд Нетаньяхутай уулзсан даруйдаа "Бидэнд ярилцах маш олон зүйл байна" гэсэн. Дараа нь Нетаньяху Байденд улс эх орноо 50 гаруй жил амжилттай удирдан чиглүүлж, тэмцэж байсанд талархал илэрхийлжээ.
УРЬД ӨМНӨХӨӨС Ч ИЛҮҮ ЭЭДРЭЭТ БАЙДАЛ
Газын зурваст олон мянган энгийн иргэн амь насаа алдаж буйд АНУ-ын зүгээс санаа зовниж буйгаа мэдэгдсэн байдаг. Мөн Израилийг дайны нөхцөл байдалд зөөлөн хандахыг хүсч, хуурай болон агаарын замын дайралтаа зогсоон Хамасын удирдлагуудтай холбоо тогтоохыг хүссэн Байдены нөхцөлийг Нетаньяху эсэргүүцжээ.
Нетаньяху Лхагва гаригт Конгрессын танхимд үг хэлэхдээ "Хамасыг бүрэн ялж байж дайныг зогсооно" гэж мэдэгдсэний дараа хоёр орны удирдлагууд уулзсан юм.
Нетаньяхугийн илтгэл алга ташилт дагуулсан ч Конгрессын 60 гишүүн түүнийг бойкотлох болсноо мэдэгдэж, 35 мянган палестинчүүдийн аминд хүрсэн Израилийн ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал Вашингтонд өрнөөд буй.
Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын хэлэлцээч асан Аарон Дэвид Миллер хэлэхдээ, Нетаньяху АНУ болон Израилийн харилцаа маш их асуудалтай байх үед айлчилж байна.
Ойрхи Дорнодын хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээний үеэр Миллер "АНУ-Израилийн харилцааг тодорхойлсон хоёр намын дэмжлэг тасарч байна. Цаашид Цагаан ордноос Израильд дэмжлэг илгээх бол АНУ-д улс төрийн томоохон үймээн болоход бэлэн болоод байна" гэжээ.
АНУ Израильд зэвсгийн байнгын тусламж үзүүлдэг ч Нетаньяхугийн айлчлалын дараа тусламж үргэлжилсээр байх нь эргэлзээтэй боллоо. Сүүлийн 10 гаруй жилийн турш хоёр орны харилцаа тайван байсан ч Газын зурвас дахь нөхцөл байдлаас үүдэн тийм ч таатай ирээдүй харагдахгүй байна.
Миллер "Израиль ямар ч буруу зүйл хийсэн бай Ардчилсан нам хуваагдаж, Бүгд найрамдах нам гарч ирэх болно. Нетаньяхугийн айлчлал АНУ-ын Израиль дахь дэмжлэгийг үргэлжлүүлэх эсэхэд шууд утгаараа нөлөөлнө" гэв.
МӨРГӨЛДӨӨН
Нетаньяху Конгресст тавьсан илтгэл нь шүүмжлэл, маргааныг өдөөсөн. Өмнө нь 2015 онд Нетаньяху хууль тогтоогчдод хандан
АНУ- Ираны цөмийн хэлэлцээрийг буруутгахыг уриалж байсан. Үүгээрээ Обамагийн засаг захиргааг бухимдуулж байсан юм.
Үүний адил, Лхагва гаригт Конгрессын танхимд Нетаньяху АНУ-ын дотоод улс төрд нөлөөлж, Палестиныг дэмжигч өндөр албан тушаалтан, жагсагчдыг "Иранд ашигтай тэнэгүүд" гэж доромжилжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Ардчилсан намын доторх хуваагдлыг мэдэж байгаа хүнийхээ хувьд Нетаньяхугийн мэдэгдлийг дэмжсэн байна. Тэрбээр “Иран энд хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэдгийг бид мэднэ. Тэд маргаан үүсгэхийг оролдсон. Тэд зарим эсэргүүцэгчдийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь тодорхой" гэж хэлсэн юм.
КНЕССЕТИЙН ЗАВСАРЛАГААНЫ ҮЕЭР ГАЛ ЗОГСООХ УУ?
Байдены улс төрийн карьер хамгийн эмзэг үе дээрээ байгаа ба түүний дэд ерөнхийлөгч Камала Харрис ирэх арваннэгдүгээр сард Дональд Трамтай өрсөлдөхөөр бэлтгэж байна. Харрис сонгуульд хүчтэй орж ирсэнтэй адил Байден гал зогсоох хэлэлцээрийг бүтээж чадвал түүний засаг захиргаа ялалт байгуулсантай ялгаагүй юм. Кирби энэ талаар хэлэхдээ, "Хамас болон Израилийн гал зогсоох хэлэлцээрт цоорхой их байгаа ч бид хэлэлцээрт хүрэхэд урьд өмнөхөөсөө ч ойрхон байна" гэжээ.
Гал зогсоох хэлэлцээ хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд Хамас дайныг зогсооно гэдэгтээ итгэлгүй байгаагаа харуулсан юм.
Нетаньяхугийн засгийн газар барьцаалагдсан хүмүүсийг сулласны дараа дайнаа үргэлжлүүлэх эрхтэй гэж мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч Ираны дэмжлэгтэй бүлгэм тийм ч амархан барьцааны хүмүүсийг суллахгүй бололтой.
Израиль Ливаны Хезболла бүлгэмтэй бараг өдөр бүл мөргөлдөж байна. Өнгөрсөн долоо хоногт Йемен дэх Хуситуудын нисгэгчгүй онгоц Тель-Авивыг цохиж, нэг израиль хүн амиа алдаж, бусад нь шархадсан билээ. Одоо Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнд ажиллаж байсан АНУ-ын өндөр албан тушаалтан Дэвид Шенкер хэлэхдээ, Нетаньяхугийн айлчлал тулалдааны талбар дахь динамикийг өөрчлөх магадлал багатай ч гал зогсооход ойртож магадгүй гэв.
"Миний таамаглал бол Кнессет завсарлага авсны дараа ойрын долоо хоногт гал зогсоох хэлэлцээр болно" гэж Шенкер хэлсэн юм.
Нетаньяху Конгресст хэлсэн үгэндээ барьцаалагдсан хүмүүсийг суллах хүчин чармайлтын талаар ярилцсан ч гал зогсоох хэлэлцээрийн ахиц дэвшлийг дурдаагүй байна.
Эх сурвалж: BBC, CNN, MIDDLEEAST EYE
JadeMurphy 2024-07-26 46.8.111.45
Харуулах боломжгүй.
MandyJohnson 2024-07-26 109.248.204.62
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-26 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-26 188.130.129.87
Харуулах боломжгүй.
LisaTucker 2024-07-26 45.11.21.224
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-26 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-26 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-26 188.130.142.142
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-26 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-26 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-26 194.32.229.26
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-26 45.15.73.112
Харуулах боломжгүй.
AmandaShrader 2024-07-26 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-26 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-26 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-26 188.130.188.48
Харуулах боломжгүй.
TeresaKing 2024-07-26 188.130.143.218
Харуулах боломжгүй.
LadonnaSmith 2024-07-26 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-26 109.248.205.195
Харуулах боломжгүй.
MelissaGarcia 2024-07-26 109.248.48.244
Харуулах боломжгүй.
KelseyGreen 2024-07-26 188.130.128.10
Харуулах боломжгүй.
AngelGonzalez 2024-07-26 188.130.129.22
Харуулах боломжгүй.
DanielleEgues 2024-07-26 46.8.22.25
Харуулах боломжгүй.
KarenClark 2024-07-26 46.8.107.135
Харуулах боломжгүй.
ChristineAlhamad 2024-07-26 185.181.245.29
Харуулах боломжгүй.
AmandaSmith 2024-07-26 45.90.196.161
Харуулах боломжгүй.
TipHunley 2024-07-26 2.59.50.229
Харуулах боломжгүй.
NaomiBrooks 2024-07-26 109.248.142.202
Харуулах боломжгүй.
SarahSandoval 2024-07-26 46.8.14.29
Харуулах боломжгүй.
RashidaCosta 2024-07-26 188.130.186.99
Харуулах боломжгүй.
JessieHess 2024-07-26 188.130.136.81
Харуулах боломжгүй.
HeatherBlough 2024-07-26 109.248.205.65
Харуулах боломжгүй.
DebbieWoods 2024-07-26 46.8.156.188
Харуулах боломжгүй.
GraceBell 2024-07-26 46.8.56.95
Харуулах боломжгүй.
AngelWeathers 2024-07-26 46.8.223.36
Харуулах боломжгүй.
KimberlyRoss 2024-07-26 46.8.56.55
Харуулах боломжгүй.
ReneeWolfe 2024-07-26 188.130.129.27
Харуулах боломжгүй.
AmberShaw 2024-07-26 95.182.125.98
Харуулах боломжгүй.
WhitneyMarie 2024-07-26 188.130.210.73
Харуулах боломжгүй.
ChristinaGoode 2024-07-26 46.8.23.169
Харуулах боломжгүй.
AmandaWeeden 2024-07-26 188.130.142.26
Харуулах боломжгүй.
DawnSnyder 2024-07-26 46.8.222.111
Харуулах боломжгүй.
StacyRussell 2024-07-26 46.8.222.235
Харуулах боломжгүй.
TammyLopez 2024-07-26 46.8.223.191
Харуулах боломжгүй.
AnnSmith 2024-07-26 46.8.110.64
Харуулах боломжгүй.
PatriciaWaters 2024-07-26 188.130.128.219
Харуулах боломжгүй.
KimLee 2024-07-26 45.15.72.3
Харуулах боломжгүй.
ColleenRoll 2024-07-26 46.8.155.126
Харуулах боломжгүй.
AnnPenkala 2024-07-26 109.248.48.244
Харуулах боломжгүй.
AshleyRivera 2024-07-26 46.8.16.142
Харуулах боломжгүй.
JenniferTolbert 2024-07-26 2.59.50.229
Харуулах боломжгүй.
KatherineCosme 2024-07-26 95.182.126.36
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-07-26 46.8.23.208
Харуулах боломжгүй.
Melonie 2024-07-26 46.8.156.243
Харуулах боломжгүй.
JenniferNieves 2024-07-26 194.34.248.154
Харуулах боломжгүй.
JenniferMinor 2024-07-26 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EvelynEason 2024-07-26 46.8.157.206
Харуулах боломжгүй.
StacyShute 2024-07-26 45.84.176.77
Харуулах боломжгүй.
WendyWilliams 2024-07-26 5.183.130.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-26 202.180.219.28
izrail hamasiig ustgah heregtei.gehdee hamas ard tymen dundaa nuugdaj bairladag bolohoor hetsyy yum.
MandyGonzalez 2024-07-26 95.182.125.188
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-26 212.115.49.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-26 202.9.46.63
дайн хийж хөл нүцгэн арабуудыг алж хядаж мөнгө олдог улс юм даа.
Нэргүй 2024-07-26 185.220.101.162
т*******т фашист сионист Нетаньяху гуай Нээтнахуй болсоон, ккк
JamieHamilton 2024-07-26 188.130.186.125
Харуулах боломжгүй.