Саа өвчнөө ялж, олимпийн аварга болсон Вильма Рудольф

ХҮМҮҮС - Парисын олимп-2024

Саа өвчнөө ялж, олимпийн аварга болсон Вильма Рудольф

Саа өвчнөө ялж, олимпийн аварга болсон Вильма Рудольф

"NEWS агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа олимпийн аварга Вильма Рудольфыг онцолж байна. Тэрээр таван настайдаа саа өвчнөөр өвчилж, алхаж чадахгүй байсан ч гэр бүл, эмч, ээжийнхээ ачаар өвчнөө ялан дийлсэн нэгэн юм. Ийнхүү саа өвчнөө ялан дийлж, олимпийн аварга хүртэл болсон гайхалтай түүхийн эзэнтэй танилцъя.


АЙЛЫН 22 ДАХЬ ХҮҮХЭД

Вильма Рудольф 1940 оны зургадугаар сарын 23-ны өдөр Бланче болон Эд Рудольфын охин болон мэндэлжээ. Түүний ээж Бланче дутуу төрж, Вильма хоёр кг жинтэй эсэн мэнд хүн болов. Аав Эд Рудольф нь хоёр гэрлэлтээс 21 хүүхэдтэй байсан бөгөөд Вильма тэдний гэр бүлийн 22 дахь гишүүн болсон аж.

Тэднийх Теннесси мужийн Сэйнт Бетлехем гэх жижиг хотод аж төрдөг байсан бөгөөд Вильмаг төрснийх нь дараа Кларксвилл руу нүүжээ. Тус хотод Вильма бага болон ахлах сургуулиа төгссөн.

Вильмагийн эцэг Эд ар гэр бүлээ тэжээхийн тулд галт тэрэгний ачигч байсан ч ажил л олдвол голдоггүй хийдэг байв. Тэрээр 1961 онд таалал төгсчээ. Харин ээж Бланче нь гэрийн үйлчлэгч байсан.

ЭЭЖИЙН ХАЙР БА САА ӨВЧИН

Вильмаг бага байхад өвчин ороодог, байсхийгээд л өвддөг хүүхэд байжээ. Тэрээр уушигны хатгалгаа, улаан бурхан туссанаас гадна таван настайдаа саа өвчнөөр өвдөв. Гэхдээ бууж өгсөнгүй. 12 нас хүртлээ хөлөндөө бэхэлгээтэй алхаж байсан аж. Саа өвчний улмаас түүний зүүн хөлийн булчин суларч, алхахад бэрх болсон юм.

Вильмагийн амьдралыг өгүүлэх "Unlimited" УСК

Кларксвилл хотын Африк-Америк гэр бүлүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хомс байсан бөгөөд ээж, аав нь охиноо 80 км зайтай Нашвилл дахь өнгөт арьстнуудын анагаахын сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Вильмагийн ээж хоёр жилийн турш долоо хоног бүр охиноо дагуулан Нашвилл хот руу автобусаар зорчиж, суларсан хөлийг нь нөхөн сэргээх гэж хичээжээ. Гэр бүлийн гишүүд нь хүртэл хоёр жилийн турш ээлжлэн орой болгон дүүгийнхээ хөлөнд массаж хийдэг байсан аж.

12 нас хүрэхдээ Вильма бэхэлгээгүй алхдаг болж, эцэст нь хүнд өвчнөөс ангижирчээ.

Вильма өвчнийхөө улмаас цэцэрлэг болон нэгдүгээр ангидаа сууж чадалгүй гэрээр боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрээр 1947 онд долоон настайдаа бага сургуулийн хоёрдугаар ангид элсч, сурагч болов.

ХӨНГӨН АТЛЕТИКТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Вильма Рудольф Кларксвилл хотын Бөрт ахлах сургуульд сагсан бөмбөг болон хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Түүний эгч Йованне сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд эгчийгээ даган спортод дуртай болжээ. Вильма ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн гол тоглогч болж, төгсөх жилдээ улиралд 803 оноо авч, рекорд тогтоосон түүхтэй.

Түүнийг ахлах сургуульд нь шумуул гэж хочилдог байсан нь түүний хурдан шаламгай хөдөлгөөнтэй холбоотой.

Ахлах сургуулиа төгсөх жилдээ тэрээр анхны хүүхэд Йоландагаа төрүүлж, Теннесси мужийн их сургуульд элсэв. Түүнийг сагсан бөмбөг тоглож байхыг харсан Теннесси мужийн их сургуулийн хөнгөн атлетикийн дасгалжуулагч Эд Темпл түүнд санал тавьж, сургуульдаа "урвуулжээ". Энэ үед Вильма аравдугаар анги байсан аж.

Тэрээр ахлах сургуульдаа л анх удаагаа гүйлтийн тэмцээнд оролцож, бүтэлгүйтсэн гэдэг. Гэвч өөрийгөө сайжруулахаа, бэлтгэл сургуулилалт хийхээ зогсоосонгүй. Сагсан бөмбөг бус гүйлтийн спортод илүү дурлаж, Эд Темплийн ачаар зуны сургалт, бэлтгэлд хамрагджээ.

АНХНЫ ОЛИМП, АНХНЫ МЕДАЛЬ

Вильма Рудольф ахлах сургуулийн сурагч байхдаа 1956 оны Мельбурны олимпийн сорил тэмцээнд оролцож, эмэгтэйчүүдийн 200 метрийн ганцаарчилсан төрөлд АНУ-ыг төлөөлөх эрхийг олж авав. Хэдий олимпод ганцаарчилсан төрөлдөө амжилт үзүүлээгүй ч 4 х 100 метрийн буухиа төрөлд Изабелле Даниелс, Май Фаггс, Маргарет Маттьюс нарын хамтаар хүрэл медаль хүртжээ.

ОЛИМПИЙН АВАРГА, ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ

Их сургуулиа төгсөх жилдээ Вильма олимпийн сорилд дахин оролцож, энэ үеэрээ 200 метрийн дэлхийн рекордыг шинэчилжээ. Мөн 100 метрийн төрөлд ялж, олимпод АНУ-ыг төлөөлөх тамирчнаар дахин нэг удаа сонгогдов. Тэрээр Ромын олимпийн эмэгтэйчүүдийн 100 метр, 200 метр, 4 х 100 метрийн төрөлд уралдаж, гурван алтан медаль хүртсэн түүхтэй. Энэ амжилтаараа Вильма олимпийн түүхэнд нэг олимпоос гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болсон юм.

Вильма Рудольф 1960 оны олимпийн гол дүрээр тодорч "Торнадо – Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй" гэх алдрын эзэн болжээ.

Италичууд түүнийг "Хар зээр", францчууд "Хар сувд" гэхчлэн алдаршуулжээ. Сонирхолтой нь 1960 оны олимпийг анх удаагаа телевизээр дэлхий даяар дамжуулсан бөгөөд дэлхий нийт Мухаммад Али, Оскар Робертсон, Рафер Жонсон, Вильма Рудольф зэрэг гайхалтай тамирчидтай танилцаж байжээ.

Мухаммад Али, Вильма Рудольф хоёр 1960 оны үед болздог байжээ.

ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОВ

Вильма Рудольф Теннесси мужийн их сургуулийг боловсролын чиглэлээр төгсч, багш мэргэжилтэй болов. Гэхдээ шууд мэргэжлээрээ ажилласангүй. АНУ-ын Төрийн департментаас түүнийг баруун Африк руу элчээр томилж, соёл, спортын арга хэмжээний гол төлөөлөгч болгожээ.

Тэрээр ахлах сургуулийнхаа хайр, анхны хүүхдийнхээ эцэг Роберт Элжрижтэй гэрлэж, дахин гурван хүүхэдтэй болсон аж. Гэвч тэдний гэрлэлт 17 жилийн дараа төгссөн гэдэг.

Вильма тамирчин ахуйдаа хангалттай мөнгөө олоогүй учир амьдралаа залгуулахын тулд дасгалжуулагч болжээ. Тэрээр Кобб бага сургуулийн хоёрдугаар ангийн багшаар ажиллаж, давхар сургуулийнхаа хөнгөн атлетикийн багийг дасгалжуулсан аж.

Тэрээр 1994 онд 54 насандаа тархины хорт хавдрын улмаас таалал төгсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SarahEstravo 2024-07-25 188.130.143.174

Харуулах боломжгүй.

Avatar

BelindaBellard 2024-07-25 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaShrader 2024-07-25 45.86.0.242

Харуулах боломжгүй.

Avatar

DimareMarshall 2024-07-25 46.8.23.48

Харуулах боломжгүй.

Avatar

TracyOenick 2024-07-25 188.130.128.155

Харуулах боломжгүй.

Avatar

DaniellePalmer 2024-07-25 188.130.188.48

Харуулах боломжгүй.

Avatar

LadonnaSmith 2024-07-25 109.248.14.113

Харуулах боломжгүй.

Avatar

AntoinetteRodriguez 2024-07-25 109.248.205.195

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaGarcia 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyGreen 2024-07-25 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

AngelGonzalez 2024-07-25 188.130.129.22

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleEgues 2024-07-25 46.8.22.25

Харуулах боломжгүй.

Avatar

KarenClark 2024-07-25 46.8.107.135

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAlhamad 2024-07-25 185.181.245.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaSmith 2024-07-25 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

TipHunley 2024-07-25 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-25 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-25 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-25 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-25 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-25 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-25 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-25 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-25 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-25 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaJohnson 2024-07-25 194.32.229.224

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-25 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-25 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-25 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-25 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-25 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-25 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-25 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMartinez 2024-07-25 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-25 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-25 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-25 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-25 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-25 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieFrey 2024-07-25 109.248.143.34

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-25 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-25 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-25 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-25 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonSullivan 2024-07-25 188.130.219.173

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-25 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-25 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-25 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-25 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-25 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-25 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-25 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

- y ; 2024-07-25 172.58.10.48

Avatar

###-- ; +gadnif yjasrnU? 2024-07-25 172.58.10.48

Boovnxi

Avatar

MelanyGardner 2024-07-25 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-25 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-25 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-25 95.182.127.19

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж