Сайд Ж.Батсуурь барилгын салбарынхантай уулзалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.25-нд нийтлэгдсэн

Сайд Ж.Батсуурь барилгын салбарынхантай уулзалт хийж байна

Сайд Ж.Батсуурь барилгын салбарынхантай уулзалт хийж байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь яг одоо /2024.07.25/салбарын төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж байна.

Тэрбээр уулзалтын эхэнд сайдын албаа аваад ес хонож буйгаа дуулгаад тус салбарт анх дахин төлөвлөлтийг санаачлан хэрэгжүүлж байсан, энэхүү санаачлагыг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хэрэгжүүлж байсныг онцоллоо.

Харин барилгын салбарын төлөөлөл "Барилгын бодлого хэрэгждэггүй, 2016 оноос хойш агентлаг нь байгуулагдахгүй 8 жил болсон. Барилгын хөгжлийн төв гэдэг байгууллагад барилгын бодлогыг хэрэгжүүлэх 15 чиг үүргийг хариуцуулсан тэр нь бизнес хийгээд явчихсан. Хамгийн түрүүнд хийх ажил бол бодлогоо хэрэгжүүлэх агентлагаа байгуулах. Барилгын хөгжлийн төвд байгаа төрийн 4-5 чиг үүргийг яам өөрийнхөө үндсэн чиг үүрэгт татаж аваад бүтэцдээ оруулах. Эсвэл тусад нь агентлаг байгууль аль эсвэл Барилгын хөгжлийн төвөө өөрчлөн байгуулах шаардлага байна.

Мөн чанаргүй арматур үйлдвэрлэдэг компани маш их байна. Үйл ажиллагааг нь зогсоохоор хэсэг хугацааны дараа буцааж нээн ажилладаг. Хэзээ нэгэн цагт гамшиг болоход хүнд байдалд орно.

Барилгын зураг төсөл хийдэг компаниуд хаалгаа барихад хүрч байна" гэдгийг хэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж