Парисын олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа болоход ганцхан өдөр үлдлээ. Энэ жил түүхэндээ анх удаагаа цэнгэлдэхэд бус цэнгэлдэхийн гадна Сена мөрний эрэг дээр нээлтийн үйл ажиллагаа болно. Олимпийн нээлтийн уран сайхны удирдаачаар Томас Жолли, хөгжмийн найруулагчаар Виктор ле Мазн, бүжиг дэглээч, бүжгийн найруулагчаар Мод ле Пладе, загвар, хувцасны найруулагчаар Дафне Бурки, хувцасны ахлах мастераар Оливье Бехиот нар ажиллаж байна. Нээлтийн ёслолд хоёр мянга гаруй бүжигчид, 6000-8000 мянган хамгаалалтын ажилчид, зохион байгуулах комиссын ажилчид ажиллаж байгаа ажээ.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Парисын олимпийн нээлтэд оролцох аж. Тэгвэл түүнтэй хамт аль улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч нар олимпийн наадамд оролцох вэ? Энэ талаар дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэе.
- Хавиер Милей – Аргентины ерөнхийлөгч
- Аника Уэллс – Австралийн спортын сайд
- Хаан Филиппе болон хатан Матилде – Бельги
- Рошангела Лула да Силва – Бразилын тэргүүн хатагтай
- Пол Бияа – Камеруны ерөнхийлөгч
- Карла Кватру – Канадын спортын сайд
- Родольф Херитье Донен – Төв Африкийн спортын сайд
- Габриель Борич – Чилийн ерөнхийлөгч
- Хан Чен – Хятадын дэд ерөнхийлөгч
- Густаво Петро – Колумбын ерөнхийлөгч
- Колинда Грабар-Китарович – Хорватын ерөнхийлөгч асан
- Петр Фиала – Чехийн ерөнхий сайд
- Аравдугаар Фредерик хаан болон Мэри хатан – Дани
- Исмаил Омар Гуелле – Жибутигийн ерөнхийлөгч
- Александр Стабб – Финландын ерөнхийлөгч
- Франк-Уалтер Стейнмейер – Германы ерөнхийлөгч
- Кириакос Митсотакис – Грекийн ерөнхий сайд
- Абдул Латиф Рашид – Иракийн ерөнхийлөгч
- Симон Харрис – Ирландын ерөнхий сайд
- Исаак Херзог – Израилийн ерөнхийлөгч
- Серхио Маттарелла – Италийн ерөнхийлөгч
- Юко Кишида – Японы ерөнхий сайд эхнэр
- Вжоса Османи – Косовогийн ерөнхийлөгч
- Садыр Жапаров – Киргизстаны ерөнхийлөгч
- Хенри – Люксембургийн хунтайж
- Хуссайн Мохамед Латиф – Малдивын дэд ерөнхийлөгч
- Хесус Мариа Тарриба – Мексикийн ерөнхийлөгчийн нөхөр
- Хоёрдугаар Алберт – Монакогийн ханхүү
- Ухнаагийн Хүрэлсүх – Монголын Ерөнхийлөгч
- Миложко Спажич – Монтенегрогийн ерөнхий сайд
- Азиз Аханнуц – Мароккогийн ерөнхий сайд
- Уиллем-Александр хаан болон Максима хатан – Нидерланд
- Дик Шуф – Нидерландын ерөнхий сайд
- Басил бин Ахмед аль Равас – Оманы соёл, спорт, залуучуудын төрийн нарийн бичгийн дарга
- Сантьяго Пена – Парагвайн ерөнхийлөгч
- Клаус Йоханнис – Румыны ерөнхийлөгч
- Бассиру Диомае Фае – Сенегалын ерөнхийлөгч
- Тарман Шанмугаратнам – Сингапурны ерөнхийлөгч
- Денис Шмайхел – Украины ерөнхий сайд
- Их Британийн гүнж Анне
- Жо Байден – АНУ-ын ерөнхийлөгч
- Чарлез Мишел – Европын холбооны ерөнхийлөгч
- Одри Азулай – ЮНЕСКО-ийн ерөнхий захирал
- Антонио Гутерреш – НҮБ-ийн ЕНБД
- Эммануэль Макрон болон Брижитт Макрон – Францын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай
- Томас Бах – Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч
- Жианни Инфантино – Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч
Нийт 26 улсын төрийн тэргүүн, хаан, ерөнхий сайд, спортын сайд оролцохоо мэдэгджээ.