Х.Хонгорзул: Суманд эрүүл, тансаг, чанартай сайхан амьдарч байна

Х.Хонгорзул: Суманд эрүүл, тансаг, чанартай сайхан амьдарч байна

Х.Хонгорзул: Суманд эрүүл, тансаг, чанартай сайхан амьдарч байна

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Хэнтий аймгийн Биндэр суманд Өмнөд Солонгос улсаас шүдний эмч нар очиж үзлэг хийсэн. Ингэхдээ ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасангүй гэх мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул олон нийтэд түгээсэн. Ингэснээр холбогдох албаныхан тухайн газарт хяналт шалгалт хийсэн билээ. Тэгвэл тус мэдээллийг ил болгосон Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч, Хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн их эмч Х.Хонгорзултай ярилцлаа.


-Өмнөд Солонгос улсын шүдний эмч нар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй сумын иргэдэд үзлэг үйлчилгээ үзүүлж байна гэж та мэдээлсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?.

-Эрүүл мэндийн яам, Халдвар судлалын үндэсний төвөөс албаны хүмүүс хяналт шалгалт хийсэн. Сумын 50 гаруй иргэн үзлэгт хамрагдсан. Энэ талаар хяналт шалгалт дуусахаар холбогдох хүмүүс нэгдсэн мэдээлэл өгөх байх.

-Эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй олон хүнд үзлэг хийснээр ямар эрсдэл гарч болох вэ?

 –Элэгний B, C  вирусийн халдвар авна. Цаашлаад ДОХ, тэмбүү гэх мэт бусад цусаар дамжиж болох бүхий л халдварыг авах өндөр эрсдэлтэй.

-Энэхүү ноцтой асуудал дээр "Юун сүртэй юм, өндөр хөгжилтэй улсаас мэргэжлийн эмч үнэ төлбөргүй үзлэг хийж байхад" гэсэн байр суурьтай иргэд байсан. Хөдөөгийн хүмүүсийн шүдний эрүүл мэндийн асуудал, шүдний эрүүл ахуйн боловсрол ямар түвшинд байна вэ?

 -Сөрөг байр суурьтай иргэдэд би гомдоогүй. Орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол мэдлэг муу байгаатай холбоотой. Сумын эмнэлэгт үндсэн шүдний эмч байхгүй учир үнэ төлбөргүй үзлэг авах хүсэлтэй иргэд маш их байсан. Би хувийн эмнэлэг ажиллуулдаг. Үнэхээр надад үзүүлэхийг хүсэвч хэдэн малаас өөр бизнесгүй иргэдэд хэцүү л байдаг байх. Зарим нь үнэхээр өгье гэсэн ч мөнгөгүй хүмүүстэй олон таарсан. Тэднийг буруутгах аргагүй. Хэн ч өндөр хөгжилтэй орны үнэгүй эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа авахыг хүснэ шүү дээ. Урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэгүй үздэг. Мөн эмнэлгийн ажилчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үздэг.

МАНАЙ ГЭР БҮЛ СУМАНД ЭРҮҮЛ ТАНСАГ, САЙХАН АМЬДАРЧ БАЙНА

-Хэнтий аймгийн Биндэр суманд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Суманд ажиллах шийдвэрийг гаргасан шалтгаан юу байв. Залуучууд сум битгий хэл аймагт ажиллах сонирхолгүй байдаг? 

 -Би Хэнтий аймгийн Биндэр суманд ирээд гурван сар  болох гэж байна. Хэнтий аймгийн Биндэр сумаас надад ажиллах таатай нөхцөл  тавьсан учир гэр бүлээрээ ирсэн. Би болон манай гэр бүлийн хүн суманд ажиллах дуртай. Энд шүдний эмчийн хэрэгцээ маш их учир хэрэгтэй газраа чаддаг юмаа хийгээд талхны мөнгөө олж байна гэж боддог. Эрүүл агаар, ой мод, уул устай газар ажиллахад сайхан шүү дээ. Стресс, түгжрэл, утаа байхгүй. Уйдах гэхээсээ илүү сонирхолтой санагддаг. Биндэр суманд ирэхийн өмнө Батширээт суманд “Сумын хүүхдүүдийн шүдээ эрүүл болгоё” төсөл дээр жил гаруй хугацаанд ажилласан.

-Суманд ажиллахад хүндрэлтэй зүйл юу байна? 

  -Цахилгаан эрчим хүчний асуудал төвөгтэй байдаг. Ид ажлын цагаар тог тогтмол тасардаг. Жижиг газар учраас сумын хүмүүс камер гэсэн үг. Хов жив ихтэй. Тэр нь жоохон залхуутай.

-Орон нутагт ажиллахын давуу тал нь? 

– Би Улаанбаатарт Цэргийн төв эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байхдаа Covid-19 тусаж, хүндээр өвдөөд тэрнээс хойш хөдөө амьдрахыг илүүд үзэх болсон. Давуу тал харин их шүү. Би суманд амьдрахдаа яг жинхэнэ амьдарч байгаа юм шиг санагддаг. Нам гүм байгалийн үзэсгэлэнд шувуудын чимээ сонсоод шүдээ үзэж суух нь миний бараг жаргал. Өглөө сэрээд хөшгөө нээгээд цонхоор харахад уран зураг шиг байгаль мөнх ногоон мод уул харагддаг. Чөлөөт цагаараа гэр бүлдээ илүү их цаг гаргах боломжтой. Зундаа мөөг, жимс түүнэ тэрийгээ чанаж дараа өвлийн турш иднэ. Өдөр бүр шинэхэн үнээний сүү талхаа хэрэглэчихнэ.

Манай гэр бүл суманд эрүүл, тансаг, чанартай сайхан амьдарч байна гэж боддог.

 

-Цаашид орон нутгууд залуу боловсон хүчин татахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

 -Залуучуудаа сонсох хэрэгтэй. Мөн орон нутаг ялангуяа сум жижиг учир хов жив тасардаггүй. Жалга довын үзэл их гаргадаг. Бүгд Монгол хүн шүү дээ.  Хамгийн чухал нь залуу гэр бүл амьдралд хөлөө олоогүй байдаг. Үүн дээр нь анхаарч нийгмийн асуудлыг нь хангаж зөвөөр шийдээд өгвөл Монголын хаана ч, хөдөө суманд ажиллахад асуудал байхгүй гэж бодож байна.

-Шүдний өвчин нь ихэнх өвчний үндэс суурь гэдгийг эмч нар ярьдаг. Энэ талаар?

– Тиймээ. Хүний эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлдэг.

Биндэр сумын  хэмжээнд 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цоорлын өвчтэй буюу нийт хүүхдүүдийн дунд цоорлын эрчим 96 хувьтай байна.

Шүд цоорол нь зүрх судас, бөөр, үе мөч гээд 280 гаруй эрхтэн системийн архаг өвчний шалтгаан болдог маш хоруу чанар ихтэй  нийгмийн чимээгүй тахал болсон өвчин. Монгол Улсад шүдний эмнэлэг, шүдний эмчийн тоо маш хурдацтай өсөж байгаа ч хүүхдийн шүдний өвчлөл буурахгүй улам өсөж байгаа нь Монгол Улс шүдний тусламжийн бодлогоо өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна.

-Шүдний цоорлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, эцэг, эхчүүдэд зөвлөхөд? 

-Шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга зам бол гурван сар тутамд шүдний эмчид шүдээ үзүүлж, хянуулж байх хэрэгтэй. Өвчин зовуурь байхгүй байсан ч үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн шүдний цооролгүй Монгол Улсыг бүтээх нь дан ганц оношилгоо, эмчилгээ хийх нь хангалтгүй бөгөөд хамгийн гол нь дахин давтан үзлэг хийх, байнгын хяналтад явах болон шүдээ байнга, зөв угаах дадал хэвшлийг хүүхдэд суулгах нь чухал. Аав ээжүүд шүдний эмнэлэг, шүдний эмч нартай нягт хамтран ажиллаж байж энэхүү өвчнөөс салж чадна. Монголчууд шүдээ зөв, тогтмол угааж чаддаг болбол шүд цоорохгүй байх бүрэн боломжтой.

Монголчууд ихэвчлэн өглөө, оройд л шүдээ угаадаг. Өдрийн цагаар шүдээ угаах нь ховор тохиолдол. Шүдийг хэзээ угаах шаардлагатай байдаг вэ?

-Сайн гээд өдөрт олон удаа угааж болохгүй. Ингэх нь учир дутагдалтай. Амны хөндийд өөрийгөө хамгаалах систем буюу буфер систем гэж бий. Ихдээ өдөрт гурван удаа, багадаа хоёр удаа угаахад хангалттай. Шүдэндээ аппараттай бол бас өөр, эмчийнхээ зөвлөсний дагуу шүдээ угаана.

– Гадаад улсад шүдний эрүүл ахуй, эрүүл мэндэд хэрхэн анхаардаг бол?

– Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад түрүүн хэлсэнчлэн тогтмол шүдний эмчид шүдээ үзүүлж, шүдний эмчийн байнгын хяналтад байдаг нь биднээс ялгарах давуу тал нь юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DimareMarshall 2024-07-25 46.8.23.48

Харуулах боломжгүй.

Avatar

TracyOenick 2024-07-25 188.130.128.155

Харуулах боломжгүй.

Avatar

DaniellePalmer 2024-07-25 188.130.188.48

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaKing 2024-07-25 188.130.143.218

Харуулах боломжгүй.

Avatar

LadonnaSmith 2024-07-25 109.248.14.113

Харуулах боломжгүй.

Avatar

AntoinetteRodriguez 2024-07-25 109.248.205.195

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaGarcia 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyGreen 2024-07-25 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

AngelGonzalez 2024-07-25 188.130.129.22

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleEgues 2024-07-25 46.8.22.25

Харуулах боломжгүй.

Avatar

KarenClark 2024-07-25 46.8.107.135

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAlhamad 2024-07-25 185.181.245.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaSmith 2024-07-25 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

TipHunley 2024-07-25 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-25 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-25 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-25 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-25 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-25 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-25 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

AngelWeathers 2024-07-25 46.8.223.36

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-25 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-25 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-25 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyMarie 2024-07-25 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-25 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-25 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-25 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-25 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-25 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-25 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-25 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMartinez 2024-07-25 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-25 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-25 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-25 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-25 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-25 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-25 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-25 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-25 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-25 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNelson 2024-07-25 185.181.245.139

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-25 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-25 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-25 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-25 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-25 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-25 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-25 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-25 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-25 139.5.217.185

Үнэгүй гэсэн болгонд битгий очиж үзүүлж бай, хүмүүсээ. Тэрнээс гадна хаа газрын сүмийнхэн маш аюултай шүү. Диваажингийн сүм гэдэг киног олж үзээрэй. Солонгос кино. Аймаар аймаар. Зоригтой сайхан сэтгэлтэй эмч байна, амжилт хүсье

Avatar

NastassiaMitchell 2024-07-25 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

З 2024-07-25 202.9.40.163

Наанаал байдаг юм шүүү

Avatar

HeatherBlack 2024-07-25 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-25 202.9.40.219

Энэ эмч болон гэр бүлд нь аз жаргалыг хүсье. Нээрээ л суманд амар жимэр сайхан байдаг байхдаа гэж бодлоо. Боломжтой бол хөдөө амьдрах минь

Avatar

JamieReagan 2024-07-25 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Эмч 2024-07-25 202.126.88.174

эмя шүдний өвчлөлийг буруулах тал дээр оновчгүй шийдэл их гаргах юм.мөнгөний гарз сая эмшусд 1тёрбум төг санхүүжилт өгөөд оюутны шүдийг үзээд сургалт явуулаад ямар хэрэг бна.сургууль цэцэрлэгүүдтэй хувийн эмнэлэгүүд гэрээ хийж төлөвлөгөө гаргаж эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулж хариуцлага тооцож санхүүжилтыг нь өгөөд ажиладаг бол бага ч гэсэн цоортол багасна.хүүхэд дандаа хүндэрсэн маш их өвдөлттэй орж ирэх юм.өвдөлтыг намдаагаад явуулаад буцаад ирэхгүй бүр хүндрээд ирэх юм.

Avatar

Нэргүй 2024-07-25 202.55.191.194

МАНАЙ ЗАЛУУЧУУД ДЭМЖЭЭД ӨГВӨЛ ИЙМ МУНДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-07-25 202.9.40.98

таны тавьсан асуудал маш зөв шүү, одон хүүхдийн эрүүл мэндийн төлөө ярих л асуудал. Ирээдүй үе маань эрүүл саруул байгаасөй

Avatar

Нэргүй 2024-07-25 139.5.217.135

Амжилт!

Avatar

зочин 2024-07-25 66.181.176.24

Хонгорзул эмчид амжилт хүсье. Эрүүл мэндийн яам цаашид хяналт шалгалтаа тогтмолжуулах хэрэгтэй.
Тэрнээс биш дуулианаар л хяналт шалгалт нь хөдөлдөг байж болохгүй.
Мартснаас мал мэнд үү гэгчээр нөгөө эмийн маапаанаа хянаж шийдэж чадаж байгаа юү?

Avatar

Зочин 2024-07-25 59.153.115.225

Хонгорзул эмчид эрүүл эх ,ажлын өндөр амжилт,сайн сайхан бүхнийг хүсье.Дайчин эх оронч бүсгүй байна.

Avatar

Нэргүй 2024-07-25 202.70.43.104

мундаг эмэгтэй бна. Хөдөө яадаж аймаг н төв д амьдрах юмсан. Өсөж төрсөн хот мань түгжрэл утаа гэд бөөн стресс

Avatar

Нэргүй 2024-07-25 202.70.43.34

Амьдрал бол СОНГОЛТ гэж үнэн юмдаа…ХҮН хаа ч явсан байгаа орчиндоо өөрийн ХУВЬ НЭМЭР-ээ оруулж байж л САЙХАН АМЬДАРНА. Утаа, Түгжрэл, Бохир, Өмхий, Орчны Бохирдол энэ бүхэн ХҮН-ий л Үйл Үртэс, ХҮН бүхэн л энэ асуудлаа өөрсдөө л Шийднэ түүнээс биш ТӨР ЗАСАГ эсвэл ГАдаадын Тусламж дандаа биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж