10 хувийг нь өгвөл ЖДҮ-ийн зээл бүтээж өгнө

10 хувийг нь өгвөл ЖДҮ-ийн зээл бүтээж өгнө

10 хувийг нь өгвөл ЖДҮ-ийн зээл бүтээж өгнө

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас тэрбум, тэрбум төгрөгийн зээл авч, ашигласан дуулиан дэгдсэний дараагаас энэхүү зээлд тавигдах шаардлага нөхцөл ил тод болж, булхай луйврыг хаасан тухай албаныхан тодотгосоор ирсэн ч үйлдвэрлэгч өөр тайлбар хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан “Шинэ эдийн засаг-Бизнесийн орчин” уулзалтад оролцсон "Санжайн Хишиг" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Хангал энэ тухай хөндлөө.

Тэрбээр “Өнгөрсөн хавар болсон ЖДҮХС-гийн зээл дээр дахиад булхай явагдсан. Зээлээс хасагдсан хүмүүс рүү залгаад “10 хувь өгөх юм бол зээлийг нь гаргаад өгье” гэсэн.

Тийм учраас тус сангаас зээл авсан хүмүүс яаж авав, үнэхээр шаардлага нөхцлийг нь хангаад авсан байна уу, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг эргэн хянах шаардлагатай. Жинхэнэ үйлдвэрлэгч нарт очдог зээл маш ховор болсон” гэж мэдэгдсэн юм.

Энэ жил тус сангаас Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 36 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан. Ингэхдээ хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдэд дээрх зээл олгохоор зориулалтыг нь тодорхойлж өгсөн. ЖДҮХС-гаас үйлдвэрлэгч нарт олгодог зээлийн хүү нь 3-5 хувь. Бизнесийн зээлийн жилийн хүү 30 гаруй хувьтай байгаа. Тиймээс тус сангаас зээл авч чадвал жижиг, дунд бизнес эрхлэгч нарын хувьд маш том боломж. Гэвч эх үүсвэр нь бага байдгаас болдог уу, аль эсвэл өөр шалтгаан нөлөөлдөг үү, тендерт шалгарсан компаниас “шагнал” болгож 10 хувийг нь авдаг байсан “авлига” ЖДҮХС-ийн зээлд ч ийн халдварлажээ.

Энэ бол ердөө ганц жишээ. Үйлдвэрлэлээ өргөтгөөд ажлын байраа таван хүнээр ч болов нэмээдхэе гэж чардайж буй үйлдвэрлэгч нарт тулгарч буй бэрхшээлийн нэг гэж хэлэхэд бодит байдлаас зөрөхгүй.

Монголд өнөөдөр үйлдвэрлэл эрхэлхэд наад зах нь зээлийн хүү өндөр. Бага хүүтэй зээл хөөцөлдөхөөр хэн нэг албан тушаалтанд заавал авлига болгож заавал гар дээр нь мөнгө тавих шаардлагатай болно. Гарыг нь цайлгахгүй л бол ажил нь бүтэхгүй.

Зөвхөн хөнгөлөлттэй зээл авахад ч дээрх бэрхшээл тулгарч буй юм биш. Зөвшөөрөл хүсэхээс эхлээд хил гаалиар бараа бүтээгдэхүүнээ татах болоход дээрх асуудал тулгарч буйг бизнес эрхлэгчид сануулсаар байгаа. Дээр нь татвар, НДШ зэрэг том дарамтууд бий.

Төрөөс зарладаг тендер ч асуудалтай байгааг бизнес эрхлэгчид нуудаггүй. Төрөөс зарласан бүх л тендерийг авдаг хэдхэн компанитай болсон.

Барилга угсарна, барилга өргөтгөнө, компьютер нийлүүлнэ, цахилгааны монтаж хийнэ. Бүхнийг чаддаг супермэн гэж хэлсэн ч болохоор байгаа юм. Гэвч сайн судалбал авлигын хүчээр л бүх тендерт ялдаг байх магадлал бий.

Төрийн албанд бугшсан авлига хээл хахуультай тэмцэх зорилгоор 2021 онд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, мэдүүлснээр УИХ-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж ирсэн торгох ялыг хасч, хорих ялаар шийтгэхээр болж, чангаруулсан. Гэвч ялын бодлого чангараад ч нэмэр болсонгүй.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдахын өмнө Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр “Тендерээр дамжуулж авлига авч байгаа асуудлыг жилийн дараа гэхэд таслан зогсооно” гэх амлалтыг Эдийн засгийн форумд оролцохдоо мэдэгдсэн. Тиймээс хамтарсан Засаг тендер дагасан авлигаас гадна ЖДҮХС-гийн зээлд ч анхаарал хандуулж, 10 хувийнх нь өгөө авааг таслан зогсоох шаардлага үүсч буй.

Бизнес эрхлэгч нарт тулгарч байгаа авлигыг цэгцлэхгүй бол Монголд хөрөнгө оруулалт татахад ч хүндрэлтэй, мөн үйлдвэрлэл ч хөгжих боломжгүй хумигдсаар л байх юм. Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний байдлын индексээр 184 орноос 176-д нь Монгол Улс жагссан нь бизнес хийхэд асар хүнд болохыг тодотгосон нэг үзүүлэлт юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DimareMarshall 2024-07-25 46.8.23.48

Харуулах боломжгүй.

Avatar

TracyOenick 2024-07-25 188.130.128.155

Харуулах боломжгүй.

Avatar

DaniellePalmer 2024-07-25 188.130.188.48

Харуулах боломжгүй.

Avatar

LadonnaSmith 2024-07-25 109.248.14.113

Харуулах боломжгүй.

Avatar

AntoinetteRodriguez 2024-07-25 109.248.205.195

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaGarcia 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyGreen 2024-07-25 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

AngelGonzalez 2024-07-25 188.130.129.22

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleEgues 2024-07-25 46.8.22.25

Харуулах боломжгүй.

Avatar

KarenClark 2024-07-25 46.8.107.135

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAlhamad 2024-07-25 185.181.245.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaSmith 2024-07-25 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

TipHunley 2024-07-25 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-25 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-25 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-25 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

JessieHess 2024-07-25 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-25 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-25 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-25 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

AngelWeathers 2024-07-25 46.8.223.36

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-25 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-25 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-25 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-25 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-25 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-25 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-25 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-25 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-25 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-25 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMartinez 2024-07-25 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-25 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-25 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-25 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-25 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-25 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-25 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonFrank 2024-07-25 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-25 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMinor 2024-07-25 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-25 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-25 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-25 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-25 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-25 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-25 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-07-25 66.181.182.203

Энд байгаа халуухан охид гэж с***р сурталчилгааг Цагдаад өгч шалгуул.Заг хүйтэн.тэмбүү өсч байгаа шүү.Охид оо хамгаалъя.

Avatar

Нэргүй 2024-07-25 66.181.182.203

Нөгөө л 10/ яваад л байгаа юм уу.Ц.Даваасүрэн гишүүн чинь 10/ н хочтой шүү дээ.Авилга нь арилахгүй Монгол Төр Засаг юмаа.Ардын Нам арилгаж чадахгүй нь ээ.

Avatar

PriscillaMartinez 2024-07-25 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-25 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-25 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-25 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-25 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-25 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-25 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-25 202.9.40.231

Авлига нэхсэн мэдээллийг хүлээж авдаг болох хэрэгтэй

Avatar

JamieReagan 2024-07-25 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-07-25 192.82.65.53

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-07-25 192.82.65.53

Odoo buh ym l il tod bdag bolson, ter facebook deer ni live yvaad l bdg shd. Orj uzeed ymar humuus avaad bgaag ni haraach

Avatar

З 2024-07-25 202.9.40.163

Нэр устайн зарлаач худлаа хэдэн хувь гэж бөөрөнхии юм хуцхаар шудрага байж байж монгол хөгжинө

Avatar

JDU 2024-07-25 202.126.88.221

Bi hend ch yu ch uguuugui zeel avsan shuu

Avatar

Юу үнэн тэр 10 хувь үнэн 2024-07-25 103.212.162.70

үнэн

Avatar

Иргэн 2024-07-25 122.201.19.99

Банкнаас зээл авахад мэргэжилтэн нь 10 хувь авна

Avatar

Нэргүй 2024-07-25 202.9.40.150

Авилгал бол улс орныг сүйрүүлдэг хорт хавдар юм. 400 жил оршин тогтносон Хятадын ХАН гүрэн авилгач түшмэдээс болж сүйрсэн. Өнөөдөр ОХУ-ын армид нүүрэлсэн авилгал Украйныг ч барахгүй болтол нь сульдан доройтуулжээ. Африк яагаад ийм их баялагтай байж хөгждөггүй гэж бодож байна? Авилгалчин түшмэд нь Европоор зугаалж, эмчлүүлж, тэнд байшин худалдан авч мөнгөө үрдэг, Африкаас маш их доллар авилгалын замаар гадагш урсдаг болохоор Африк хөгждөггүй билээ.

Avatar

иргэн 2024-07-25 66.181.183.135

Азийн Ардчилсан Монгол улс *Авилгалд * живж дуусажийна дөө, бүх салбартаа,,,,,сүүлдээ бүүр Дунд гол маань хүртэл Авилгалд живлээ ш дээ,

Avatar

z**l 2024-07-25 172.56.10.251

###-_

Avatar

-cmu 2024-07-25 172.56.10.251

gainil xylgaich XOOLNi, +USNi workeroor; (NOWy CHANCING)?

Avatar

Нэргүй 2024-07-25 80.83.237.118

Монголд юм хийх боломжгүй. Одоо УИХ-ын гишүүн болсон аймгийн дарга нар Монгол оронд их гай болсон шүү. Эд нартай хэзээч тооцоо хийхгүй гэсэн үг үү? Хүн нэг амьдрана түүнд гай болсон хүмүүс зүгээр дэвшээд дээшлээд байх уу? Ул суурьтай хариуг хэн өгөх вэ?

Avatar

Нэргүй 2024-07-25 66.181.161.177

Яг тийм. Бүх юман дээр тийм. Тендерт ороход "зх танайх шалгарах боломжтой юм байна шүү, 10%” гэнэ. Шинжлэх ухаан технологийн сан хүртэл аймшигтай. Инноваци, технологийн төслийн дэмжлэг авах гэхээр бас яг өөдөөс албан бусаар "төслийг нь дэмжээд өгье, 10%”. Аймшигтай. Монголын үндсэн гамшиг бол Улаанбаатарын утаа түгжрэл биш л дээ. Авилгал. Авилгал буурвал л амьдрал шал ондоо болох гээд байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-07-25 66.181.185.150

Данх хэзээч авилга устгаж чадахгүй…тэрэн шиг тэнэг үйлдэл алга. Цаадах хорчингууд нь мэдэж байгаа ДАНХ бол зүгээр хүүхэлдэй.

Avatar

Нэргүй 2024-07-25 202.9.40.231

Чиний бодол, санаа хүсэл биз. Яагаад эсэргүүцээд байгаа юм????????????? Олон нийтээрээ дэмждэг болсон шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж