Ханхүү Уильям хэдэн долларын цалинтай вэ?

Хуучирсан мэдээ: 2024.07.24-нд нийтлэгдсэн

Ханхүү Уильям хэдэн долларын цалинтай вэ?

Ханхүү Уильям хэдэн долларын цалинтай вэ?

Ханхүү Уильям 2023-2024 оны санхүүгийн жилд Корнуоллын гүнгийн эдлэн газраас 30 сая ам.долларын орлого олсон гэж "PageSix" мэдээлэв. Түүний аав III Чарльз хаан ширээнд заларснаар Уильям Корнуоллын гүн гэх хэргэм цолтой болж, хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байна. Мөн эдлэн газар, хэргэм зэргээс гадна Хөлбөмбөгийн Холбооны ивээн тэтгэгч болжээ. Ингэснээр ханхүү Уильям болон эхнэр гүнгийн авхай Кейт Миддлтон нар тэрбумтан болсноо дахин баталлаа. Ханхүү Уильям их хэмжээний хөрөнгөтэй болсон ч түүний үүрэг хариуцлага нэмэгдсэн юм. Тодруулбал, ивээн тэтгэгч болсноос гадна Уэльсийн хамгаалагчдын буяны байгууллага болон "Victoria Cross", "George Cross"  нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилогдов.

Корнуоллын гүнгийн эдлэнг 1337 онд III Эдвард хаан хойч үеийнхэн залгамжлагчдадаа зориулж хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор бүтээн байгуулсан байдаг. Энэхүү том эдлэн нь нэг тэрбум ам.долларын үнэтэй бөгөөд Их Британи даяар 20 гаруй мужийг багтаасан 205 хавтгай дөрвөлжин миль газрыг хамардаг. Үүнд газар тариалангийн талбай, мал аж ахуйн ферм, орон сууц, худалдааны байгууламж багтсан. Эдгээр байгууламжийн эзэд нь газар хөлсөлсний мөнгө гэж Уильямд төлөх болсноор ханхүүгийн жилийн орлого 30 сая ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: PAGE SIX

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж