Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Хамтарсан Засгийн газар-2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 100 ХОНОГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төсөлд хамтарсан Засгийн газрын зорьж буй шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан байна. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, тогтвортой хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээний төслийг боловсруулж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд туссан нийтлэг зорилт болон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах зорилтууд, АН-ын мөрийн хөтөлбөрт туссан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгосон байна. Энэхүү гэрээг хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн гурван намын хооронд ойрын үед байгуулах юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдааг хангуулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

ЗАРИМ ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Улсын Их Хурлын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав.

Товч мэдээ

–       Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.    

–       Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Элсэлтийн шалгалтыг энэ оны долоодугаар сарын 04-07-ны өдрүүдэд 10 хичээлээр 46 шалгалтын төвд зохион байгуулсан байна. Шалгалтад нийт 33,414 шалгуулагч давхардсан тоогоор 99,294 шалгалт өгч, 93.4 хувийн ирцтэй оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AngelGonzalez 2024-07-24 188.130.129.22

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleEgues 2024-07-24 46.8.22.25

Харуулах боломжгүй.

Avatar

KarenClark 2024-07-24 46.8.107.135

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAlhamad 2024-07-24 185.181.245.29

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaSmith 2024-07-24 45.90.196.161

Харуулах боломжгүй.

Avatar

TipHunley 2024-07-24 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-24 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-24 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-24 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-24 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-24 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-24 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

AngelWeathers 2024-07-24 46.8.223.36

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-24 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-24 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-24 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyMarie 2024-07-24 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaJohnson 2024-07-24 194.32.229.224

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaGoode 2024-07-24 46.8.23.169

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-24 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-24 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-24 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-24 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-24 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-24 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-24 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-24 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-24 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-24 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-24 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-24 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-24 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaMonroe 2024-07-24 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-24 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-24 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-24 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-24 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-24 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-24 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-24 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-24 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-24 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-24 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-24 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-24 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-24 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-24 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-24 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ШУДАРГА ЁС 2024-07-24 45.117.35.38

ШУДАРГА ЁС ХУУЛЬ ЗҮЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ САЙДААС ХОРВООГИЙН САЙН САЙХАН БҮХЭН ҮНЭРТЭЖ АЖИГЛАГДАЖ БАЙНА.НАЙДАЖ БАЙНА. ӨНӨӨГИЙН МОНГОЛ ТӨР, НИЙГМИЙН МУУ МУУУХАЙ БҮХНИЙГ ШАХАЖ ИДЭЭ БЭЭРИЙГ ГООЖУУЛААД ӨГӨӨРЭЙ. ТЭР ТУСАМ ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД БУГШИЖ БУЙ ЗАВХРАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН. МОНГОЛ ТҮМЭН ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨХ АЯН ДАЙН ЗАРЛАЯ ХЭРЭГЖҮҮЛЭЕ ДАВАЛГААЛААРАЙ

Avatar

ТӨР өрөө 2024-07-24 202.126.90.164

ТӨР өөрөө ӨМЧ-тэй байж тэднийгээ мэнэжлэхээ больё, ТӨР өөрөө Хулгай хийхээ болъё, ТӨР өөрийн Хүнэээ ТА-нд томилохоо болъё, ТӨР өөрөө Буруу Хууль Батлахаа болъё, ТӨР өөрөө эдийн засгааа хорлохоо болъё, ТӨР өөрөө бродюр солиохоо, Газрын наймаа хийхээ болъёооо….ТӨР өөрөө Улсын Төрийн Институтэээ Завхруулахаа болъёооо

Avatar

Нэргүй 2024-07-24 202.9.40.219

Ажил хийж байгаа нь сайшаалтай юм. Харин АН-ын зарим хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Сэтгэгдэл дээрээ ажил хийх нь тэнэглэл юм гэсэн үнэлгээ өгсөн байх юм. Зүгээр л идэж уугаад байвал улс орон хөгжихгүйг тэд ойлгодоггүй бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж