Н.Учрал: Төрийн албанд халаа сэлгээ хийхгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.24-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар-2024

Н.Учрал: Төрийн албанд халаа сэлгээ хийхгүй

Н.Учрал: Төрийн албанд халаа сэлгээ хийхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотой зарим яамдын чиг үүрэг шилжсэн, нэр өөрчлөгдсөн. Гэхдээ төсөв нэмэгдүүлэхгүйгээр яамдын бүтэц орон тоог шинээр баталсан. Соёлын яаманд спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлого, нэмэгдэж байгаа учраас шилжинэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд залуучуудын бодлого байсныг бүтэц орон тоотойгоо шилжинэ. Биеийн тамир спортын хороо  Соёл спорт аялал жуулчлалын яаманд шилжинэ.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор Гэр бүлийн бодлогын газрыг дотор нь хүүхэд, хөгжлийн брэхшээлтэй иргэн гэж зохион байгуулан, нэгжүүдээ байгуулж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн чиглэлээр яам байгуулагдсантай холбоотойгоор цөмийн энергийн бодлогын газар Боловсролын яаманд байсныг шилжүүлсэн. Эдийн засаг хөгжлийн яам руу Боловсролын яаманд харьяалагдаж байсан шинжлэх ухааны асуудлыг мөн шилжүүлсэн. Шинээр зохион байгуулагдаж байгаа яаман дээр шинэ бүтэц нэмэгдээгүй тул Төрийн албаны тухай хуулиа бариад өмнө нь төрд тангараг өргөсөн тэргүүн түшмэл дээр ажиллаж байсан  Төрийн нарийн бичгийн дарга нар шинээр нэрлэгдсэн яамд руугаа томилогдоод ажлаа явуулах бололцоотой.

Төрийн албаны тухай хулийг чанд барина, халаа сэлгээ хийхгүй. Төрийн албаны шаардлага шалгуураа хангасан, төрийн жинхэнэ албан хаагч нар ажил чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой” гэлээ.

Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажилласан үеэс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан гурван намын төлөөллөөс багтсан ажлын хэсэг ажиллаж, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт багтсан зорилтуудыг дэвшүүлсэн Хурдтай хөгжлийн төлөөх зориг гэрээний төслийг боловсруулсан байна. Уг гэрээний төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Дээрх гэрээнд МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн байсан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжил, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал,

АН-аас 2024 оны сонгуульд дэвшүүлсэн хувийн өмчийн эрхийг хамгаалах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах концепци,

ХҮН намаас 2024 оны сонгуульд дэвшүүлсэн эрчим хүчний лбиералчлал, боловсролын салбарт хийх реформ зэргийг тусгасан таван бүлэгтэй гэрээний төслийг боловсруулсан байна.

Үүний дараа гурван нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргуулна.

Мөн Герман улс, Шинэ Зеландаас зөвлөх үйлчилгээ авна. Энэ гэрээг хоёр хэл дээр орчуулна. Сайн туршлага болж үлдэнэ гэж үзэж байна. Анх удаа гурван нам гэрээний төсөл боловсруулсан, сайн туршлага болж үлдэнэ гэж үзэж байна.

Мөн парламентад суудалтай ИЗНН, Үндэсний эвслийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө ямар зорилтыг энэхүү гэрээнд тусгуулах хүсэлтэй байна вэ гэдэгт саналаа өгөхийг хүссэн албан бичгийг өчигдөр хүргүүлжээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж