”Чиний явсан мөр” (шүлэг)

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

”Чиний явсан мөр” (шүлэг)

Чиний явсан мөр 

Салхи, бороо, цасанд үл арилна

Чиний хэлсэн үгс

Санаа, бодол, сэтгэлээс үл арчигдана


Чимээгүйхэн санаа алдахад

Чихэнд дуу чинь сонстоно

Сэм сэмхэн гунигт автахад 

Совин уу гэлтэй чи л бодогдоно


Чиний үнссэн уруулын амт сарнихгүй

Чиний бэлэглэсэн цэцэгсийн дэлбээ гандахгүй 

Чиний үлдээсэн гэгээн дурсамж мартагдахгүй

Чиний л гэх бүхэн давтагдахгүй
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж