Парисын олимпийн наадам нээлтээ хийхэд хоёрхон өдөр үлдсэн ч өнөөдрөөс /2024.07.24/ тэмцээнүүд нь эхэлж байна. Өнөөдөр л гэхэд 21:00 цагаас хөлбөмбөгийн дөрвөн тоглолт, 21:30 цагаас долоон хүний регбигийн таван тоглолт тус тус болно.
Хөлбөмбөгийн хуваарь:
- 21:00 цагт – Аргентины эсрэг Марокко, Узбекистаны эсрэг Испани
- 23:00 цагт – Гвинейн эсрэг Шинэ Зеланд, Египетийн эсрэг Доминикан
Долоон хүний регбигийн хуваарь
- 21:30 цагт – Австралийн эсрэг Самао
- 22:00 цагт – Аргентины эсрэг Кени
- 22:30 цагт – Францын эсрэг АНУ
- 23:00 цагт – Фижигийн эсрэг Уругвай
- 23:30 цагт – Ирландын эсрэг Өмнөд Африк
Тэгвэл Парисын олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээ Монголын цагаар долдугаар сарын 26-наас 27-ныг шилжих шөнө 01:25 цагт эхэлнэ. Нээлтийн арга хэмжээтэй холбоотой олон мэдээлэл гарч байна. Тухайлбал, Селин Дион, Лэди Гага зэрэг дэлхийн оддыг уран бүтээлээ толилуулж магадгүй гэх шуум гарчээ. Тэд одоогоор Парис хотод ирээд байгаа гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс ч албан ёсны мэдээлэл өгөөгүй аж. Францын сонин "Le Parisien"-ий мэдээлснээр Канад-Франц гаралтай дуучин Селин Дион нээлтийн үеэр "L’Hymne à l’amour" гэх дууг дуулна гэв. Францын спортын сайд Амели Удеа-Кастеха энэ мэдээллийг баталж эсвэл үгүйсгэсэнгүй.
Мөн Тэйлор Свифтийн нэр ч яригдаж байна.
Парисын олимпийн нээлтийн уран сайхны удирдаачаар Томас Жолли, хөгжмийн найруулагчаар Виктор ле Мазн, бүжиг дэглээч, бүжгийн найруулагчаар Мод ле Пладе, загвар, хувцасны найруулагчаар Дафне Бурки, хувцасны ахлах мастераар Оливье Бехиот нар ажиллаж байна. Нээлтийн ёслолд хоёр мянга гаруй бүжигчид, 6000-8000 мянган хамгаалалтын ажилчид, зохион байгуулах комиссын ажилчид ажиллаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ