"The MongolZ" ядруухан тэмцээнээс хэцүүхэн хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2024.07.24-нд нийтлэгдсэн

"The MongolZ" ядруухан тэмцээнээс хэцүүхэн хожил авлаа

"The MongolZ" ядруухан тэмцээнээс хэцүүхэн хожил авлаа

Энэтхэгийн Мумбай хотноо 300 мянган ам.долларын шагналын сантай "Skyesports" гэх "CS2"-ийн тэмцээн өчигдөр/2024.07.23/ эхлэв. Угтаа 12 багтай тэмцээнээ эхлүүлсэн ч одоогийн байдлаар Бразилын "FURIA" болон Оросын "BetBoom" багууд оролцохоос татгалзаж, нутаг буцжээ. Учир нь тэмцээний зохион байгуулалт үнэндээ л "шал арчиж" байгаа гэнэ.

Тэмцээн эхлэхийн өмнөөс л "Skyesports" тэмцээнийг шүүмжилж эхэлсэн. Тамирчдын ширээ суудал хуучны, шаардлага хангаагүй байснаас гадна компьютер, дэлгэц бүр нь өөр, өөр, тухтай хүссэн тоглолтоо гаргах ямар ч бололцоогүй байв. Өчигдөр тэмцээний эхний өдөр тэмцээн болж буй буудлын цахилгаан, интернет хоёр цаг гаруй тасарсан. Үүний улмаас эхний өдөр ганцхан тоглолт бүрэн дуусч, бусад тоглолтыг нь хойшлуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ илэрхийлж, өнөөдөр тэмцээний тоглолтуудаа интернет кафед хийх гэнэ.

Монголын "The MongolZ" баг өчигдөр эхний тоглолтоо Энэтхэгийн "True Rippers" багтай хийж, цахилгаан интернетийн асуудлын улмаас бараг л хагас өдөр тоглосны эцэст 13-11 гэсэн харьцаатай хожив. "True Rippers" баг 11-5 гэсэн харьцаатай илүүрхэж байхад техникийн саатал гарч, хоёр цаг гаруй саатсаны эцэст хоёр баг үргэлжлүүлэн тоглож, "The MongolZ" найман үе дараалан ялж, 13-11 гэсэн харьцаатай хожжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тааруу зохион байгуулалт, техник хангамжийн улмаас "The MongolZ"-ийнхон үргэлжлүүлэн тоглохыг хүсээгүй аж. Буудлын цахилгаанчин компьютеруудыг ажлуулах хангалттай эрчим хүчний эх үүсвэр алга гэсэн тайлбарыг өгсөн гэнэ.

Цахим орчинд ч "Skyesports" тэмцээнийг, Энэтхэгийн зохион байгуулагчдыг шүүмжилсэн жиргээ, пост, нийтлэл хөвөрч байна. "Энэтхэгээс та нар өөр юу хүлээх юм бэ?", "Одоо багууд энэ тэмцээнийг эсэргүүцэж, хаях хэрэгтэй", "Энэтхэгийн Counter Strike муу байдаг шалтгаан ойлгомжтой" гэх зэргээр шүүмжилж байна. Тамирчид ч ийм муу зохион байгуулалттай тэмцээн өмнө нь харж байгаагүй гэдгээ илэрхийлжээ.

"The MongolZ" өнөөдөр "PARIVISION", "BLEED", "ENCE" зэрэг багуудтай тоглох хуваарьтай. Гэхдээ цагийн хуваарь нь одоог хүртэл тодорхой болоогүй байна.

Багууд энэ тэмцээнийг орхиж болохгүй байгаа шалтгаан нь "RMR" оноо олгох гэнэ. Энэ онооны ачаар Мэйжор болон бусад томоохон тэмцээнд оролцох эрхтэй болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж