Бангладеш: Эсэргүүцэл үзүүлсэн 2500 хүн баривчлагдаж, 174 хүн амиа алдсан

Хуучирсан мэдээ: 2024.07.24-нд нийтлэгдсэн

Бангладеш: Эсэргүүцэл үзүүлсэн 2500 хүн баривчлагдаж, 174 хүн амиа алдсан

Бангладеш: Эсэргүүцэл үзүүлсэн 2500 хүн баривчлагдаж, 174 хүн амиа алдсан

Бангладеш дахь оюутан, залуу боловсон хүчний томоохон эсэргүүцлийн жагсаалыг цагдаа, цэргийн хүчээр дарах гэж оролдож байна. Эрх баригчид хөл хорионы үеэр гудамж талбайд ёс бус үйлдэл гаргасан хүнийг шууд "харанхуйд буудах" тушаал өгчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жагсаалын тав дахь өдөр нийт 2500 хүн баривчлагдаж, амь үрэгсдийн тоо 174-д хүрсэн гэж мэдээлэв.

Төрийн албаны ажлын байрны 30 хүртэлх хувийг ахмад дайчдын гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд ногоон гэрлээр олгох шийдвэр гаргасан. Тодруулбал, 1971 онд Пакистаны эсрэг тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцож байсан ахмад дайчдын төрөл төрөгсдөд зориулагдсан хууль юм. Ажилгүйдлийн түвшин залуусын дунд өндөр байдаг тус улсын хувьд төрийн албан хаагч болох нь хамгийн аюулгүй, өндөр цалинтай амьдрах боломж юм. Гэвч 600-700 төрийн албан хаагчийн ажлын байранд 6000-7000 хүн өрсөлддөг тул үүний 30 хувийг бусдад ямар ч шаардлага тавилгүй өгөх нь зүй бус хэрэг гэж залуус үзэж буй.

Эсэргүүцлийн жагсаал хурцадмал байдалд хүрсэн тул Дээд шүүхээс Ням гаригт ногоон гэрлээр олгох ажлын байрыг 5 хувь хүртэл бууруулсан байна. Гэсэн хэдий ч жагсаал өөр зорилготой болж эхэлсэн. Жагсагчид шүүхийн шийдвэр гарсны дараа хөл хориог бүрэн цуцалж, сургуулиудыг дахин нээн, баривчлагдсан оюутан болон эсэргүүцлийн жагсаал удирдагчдыг суллахыг шаардсан юм.

"Бангладешийн тусгаар тогтнолын дайн" номын зохиолч, сэтгүүлч Салил Трипати хэлэхдээ, "Энэхүү жагсаал нь иргэдийн нийтлэг уур хилэнгээс үүдэлтэй. Тэгш бус байдал, боломж бололцоо хомс байдлаас залхсан иргэд зөвхөн засгийн газрын эрх мэдэлтнүүд болон тэдний хүрээлэл сайхан амьдарч, илүү боломж эдэлж байгаад бухимдаж байна" гэжээ.

 

Эх сурвалж: DEMOCRACYNOW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж