Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн замд борооны ус зайлуулах шугам шинээр тавихаар болжээ. Уг ажлын хүрээнд дээрх авто замыг долдугаар сарын 24-ний 00:00 цагаас 25-ны өдрийн 05:00 хүртэл цаг хаана.
Улаанбаатар хотод борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ байдаг. Энэ жилийн хувьд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Учир нь нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан гэдгийг Геодези усны барилга байгууламжийн газраас мэдээлж байсан. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс наад зах нь явган хүний болон автомашины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог гэж хэлж болно. Мэргэжилтнүүдийн судалгаагаар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
Холбоотой мэдээ