Хүүхдээ хэрхэн цэгцтэй болох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хэрхэн цэгцтэй болох вэ?

Хүүхэд чинь сургуульд явж эхэлсэн үү? Хэрэв тийм бол түүнийг цэгцтэй болгож сургах хамгийн чухал үе ирж байна.
1. Түүний өмнөөс хийхээ боль. Энэ бол хамгийн эхний бас чухал алхам. Та хүүхдээ цэгцтэй байж, өөрийнхөө зүйлд эзэн нь байдаг болоосой гэж хүсч байгаа бол түүний өмнөөс бүгдийг хийхээ  боль. Тэр өөрөө хичээлээ ялгаж, номоо хурааж,  хайж байгаа зүйлээ өөрөө олдог болог. Дараа гэж хойш тавихын оронд яг одооноос эхлээрэй.
2. Бүх зүйлийг байх газарт нь байлга. Таны дараагийн алхам бол түүнд юу хаана байх ёстойг тайлбарла.  Хэрэгтэй үед  хаана юу байгааг  бүгд мэддэг байх ёстой.  Хайж байгаа зүйлээ олохгүй байгаа үед нь олж өгөх хэрэггүй.  Дараагийн удаа тэр юуг хаана тавьснаа мартахгүй болно.
3. Хог новш бүү тариул.  Цэвэрхэн орчинд  хүүхэд илүү цэгцтэй болдог. Шургуулга, шүүгээг нь цэвэрлүүлж, тоглоомыг нь ялгуулаад хуучирч, эвдэрсэн, хэрэггүй  болсон зүйлсийг нь хая. Хог новш бага тусмаа хүүхдийн өрөө цэгцтэй болно. Ийм орчинд хүүхэд өөрөө ч гэрийн даалгавраа хийх дуртай байх болно.
4. Цэвэрлэгээний хуваарьтай бол. Хүүхдээ аливаа зүйлд цэгцтэй ханддаг болгох нь таны зорилго.  Хамгийн сайн арга бол цэвэрлэгээний хуваарь гаргах. Гэхдээ хүүхдийн хөдөлмөрийг үнэлж байхаа бүү мартаарай. Эхний үед тэр сайн цэвэрлэхгүй нь ойлгомжтой. Нэг шөнийн дотор өөрчлөгдөх үр  дүнг битгий хүлээгээрэй.  Түүнд бүх л амьдралынхаа турш цэвэр, цэгцтэй байх дадал өгөх нь хамгийн чухал.

О. Халиун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж