Парис 2024: Монголын баг тамирчдын "Хамгийн хамгийн"

Парисын олимп-2024

Парис 2024: Монголын баг тамирчдын "Хамгийн хамгийн"

Парис 2024: Монголын баг тамирчдын "Хамгийн хамгийн"
МҮОХ-ны цахим хуудаснаас ашиглав

Парисын олимп нээлтээ хийхэд хоёр өдөр үлдлээ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ Монголын баг тамирчдын "Хамгийн хамгийн"-г танилцуулж байна.


ХАМГИЙН ОЛОН УДАА ОЛИМПОД ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ Б.СЭР-ОД

Өдгөө 42 настай Монголын марафон гүйлтийн амьд домог болсон Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно. Түүний хувьд анх 2004 оны Афины олимпод оролцож, 75 дугаар байр эзлэж байв. Үүнээс хойш 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимп, 2016 оны Риогийн олимп, 2021 оны Токиогийн олимп зэрэгт оролцож, хамгийн өндөр амжилт нь 51 дүгээр байр байжээ.

Түүний хувьд Дани улсын нийслэл Копенхаген хотноо болсон Парисын олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэлж, болзлоо хангажээ.

Дашрамд дуулгахад тэрбээр энэ удаагийн олимпийн Монголын багийн хоёр тугчийн нэг юм.

ХАМГИЙН АНХ УДАА ОЛИМПОД ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ 19 ТАМИРЧИН

Монголын спортын салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэж, шинэ залуу тамирчид олимпийн дэвжээнээ торгон жолоогоо өргөхөд бэлэн болжээ. Дараах тамирчид анхны олимпдоо оролцох гэж байна.

  1. Г.Хишигсайхан /марафон/
  2. О.Есүгэн /бокс/
  3. М.Энхжаргал /бокс/
  4. С.Жамбалжамц /дугуй/
  5. Б.Тэгшбаяр /дугуй/
  6. Б.Баасанхүү /жүдо/
  7.  Л.Энхрийлэн /жүдо/
  8. О.Хүслэн /жүдо/
  9. А.Адъяасүрэн /жүдо/
  10. Э.Ариунболд /жүдо/
  11. Б.Эрдэнэбаяр /жүдо/
  12. Б.Гончигсүрэн /жүдо/
  13. О.Цэцэнцэнгэл /жүдо/
  14. Б.Энхтамир /усанд сэлэлт/
  15. Б.Бат-Эрдэнэ/чөлөөт бөх/
  16. Д.Отгонжаргал/чөлөөт бөх/
  17. Б.Хулан/чөлөөт бөх/
  18. Э.Дэлгэрмаа/чөлөөт бөх/
  19. Э.Даваанасан/чөлөөт бөх/

ХАМГИЙН АНХ УДАА ЭГЧ ДҮҮС МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОЛИМПОД ОРЖ БАЙГАА НЬ Б.ЭНХТАМИР, Б.ЭНХХҮСЛЭН

Усанд сэлэлтийн тамирчид болох Б.Энхтамир болон Б.Энххүслэн нар эгч дүүс бөгөөд эгч нь хоёр дахь удаагаа, дүү нь анх удаагаа олимпод өрсөлдөнө. Эгч Б.Энххүслэнгийн тухайд Токиогийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай.

Дүү Б.Энхтамир нь эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх бол эгч Б.Энххүслэн нь эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдана.

Б.Энхтамир манай news.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Эгчтэйгээ Парисын олимпод оролцох мөрөөдөлтэй" гэж байв. Тэгвэл мөрөөдөлдөө хүрчээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Өмнө нь 1992 оны Барселонагийн олимпод Ц.Энхбаяр, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэсэн гурван ах дүүс чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөж байсан түүхтэй. Одоо тэд бүгдээрээ Монголдоо чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дасгалжуулагчийн албыг хашиж байна.

ХАМГИЙН АНХ УДАА БОКСЫН ТАМИРЧИН ТУГЧААР СОНГОГДСОН НЬ О.ЕСҮГЭН

Өмнөх Токиогийн олимпоос эхлэн Олон улсын олимпийн хорооны жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хамтад нь туг баригчдаар сонгох уриалгыг гаргасан. Үүний хүрээнд ч Токиогийн олимпийн Монголын багийн тугчдаар жүдогийн Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн О.Хулан нар сонгогдсон түүхтэй.

Тэгвэл энэ жил марафоны Б.Сэр-Одтой хамт туг барих эмэгтэй тамирчнаар боксын залуу тамирчин О.Есүгэн сонгогджээ. Өмнө нь Монголын спортын түүхэнд боксын тамирчин олимпод Монголын тугийг барьж байсан тохиолдол үгүй. Энэ удаад бүр боксын эмэгтэй тамирчин тугчаар нэрлэгдсэн нь улам онцгой үйл явдал болж байна.

Зуны олимпийн Монголын багийн тугчид:

  • Токио 1964 – Ч.Найдан /хөнгөн атлетик/
  • Мехико 1968 – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
  • Мюнхен 1972 – Б.Жамсран /чөлөөт бөх/
  • Монреаль 1976 – З.Ойдов /чөлөөт бөх/
  • Москва 1980 – З.Дүвчин /чөлөөт бөх/
  • Лос Анжелес 1984 – Бойкотолсон
  • Сөүл 1988 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
  • Барселон 1992 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
  • Атланта 1996 – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/
  • Сидней  2000 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
  • Афин 2004 – Д.Нямхүү /жүдо/
  • Бээжин 2008 – М.Баяржавхлан /жүдо/
  • Лондон 2012 – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
  • Рио 2016 – Б.Тэмүүлэн /жүдо/
  • Токио 2020 – Ө.Дүүрэнбаяр /жүдо/, О.Хулан/ 3х3 сагсан бөмбөг/

ХАМГИЙН ЭХНИЙ ПАРИСЫН ОЛИМПОД ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИН НЬ Б.ОТГОНБОЛД

Монголчуудын хувьд олимпийн наадам байт харваагаар эхэлнэ. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн долдугаар сарын 25-ны 20:15 цагаас эхэлнэ. Тус төрөлд Ханжоу Азийн наадмын аварга Б.Отгонболд өрсөлдөх болно.

Түүний хувьд 2021 оны Токиогийн олимпод өрсөлдөж байсан бөгөөд өнгөрсөн онд Азийн наадамд түрүүлж, олимпийн эрхээ авсан юм.

ХАМГИЙН СҮҮЛД ПАРИСЫН ОЛИМПОД ӨРСӨЛДӨХ НЬ Г.ХИШИГСАЙХАН, Б.МӨНХЗАЯА

Мэдээж олимпийн анхны спорт болох гүйлтээр наадам хаалтаа хийнэ. Энэ ч утгаараа эмэгтэйчүүдийн марафон наймдугаар сарын 11-ний өдөр болж, хаалтын ёслолын үйл ажиллагаа эхлэх учиртай. Эмэгтэйчүүдийн марафонд Монгол Улсаа төлөөлөн Г.Хишигсайхан болон Б.Мөнхзаяа өрсөлдөнө.

ХАМГИЙН ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ОЛИМПОД ЭРГЭН ИРЖ БАЙГАА НЬ Н.БАЯРАА

Буудлагын тамирчин Н.Баяраа 12 жилийн дараа олимпийн дэвжээнээ эргэн ирж байна. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн буудлагын эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метр, 50 метр, 50 метрийн гурван байрлал зэрэг төрөлд өрсөлдөж байв. Түүний хувьд хамгийн өндөр амжилт нь 23 дугаар байр байжээ.

Энэ удаагийн олимпод тэрбээр гурван төрөлд хүч үзнэ.

ХАМГИЙН ЗАЛУУ НЬ Б.ЭНХТАМИР, О.ХҮСЛЭН

Усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх Б.Энхтамир болон жүдогийн төрөлд өрсөлдөх О.Хүслэн нар 19 насандаа олимпийн наадамд оролцоно. Б.Энхтамир 2004 оны есдүгээр сарын 27-нд, О.Хүслэн 2004 оны аравдугаар сарын 26-нд тус тус төржээ.

Харин хамгийн ахмад нь эргэлзээгүй марафоны Б.Сэр-Од билээ. Б.Энхтамир, О.Хүслэнг төрдөг жил Б.Сэр-Од анхны олимпдоо оролцож байлаа. Энэ оны аравдугаар сард Б.Сэр-Од 43 нас хүрнэ.

ХАМГИЙН ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ТӨЛӨӨЛЛӨӨ ОЛИМПОД ИЛГЭЭЖ БАЙГАА НЬ ДУГУЙН СПОРТ

Монголын дугуйн спортын тамирчид 28 жилийн дараа олимпийн наадам эргэн ирж байна. Ингэхдээ бүр хоёр тамирчнаа уралдуулна.

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпийн эрхээ авсан бол Б.Тэгшбаяр "Tour of Bostonlig" олон өдрийн уралдаанд түрүүлж эрхээ авсан аж.

С.Жамбалжамц олимпийн бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараанд хүч үзнэ.

Тэртээ 1996 оны Атлантагийн олимпод Монголын нэрт дугуйн тамирчин Ж.Өлзий-Орших оролцож байсан түүхтэй.

ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ НЬ Д.ОТГОНЖАРГАЛ

Олимп дөхөж, спортоор дагнан бичдэг сэтгүүлчид, судлаачид тамирчдын амжилт, өрсөлдөгч, бэлтгэлжилт зэргийг харгалзан таамаг дэвшүүлжээ. АНУ-ын алдарт "Sports Illustrated" сэтгүүлийн гаргасан медалийн таамгаар Монголын баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг-д өрсөлдөх Д.Отгонжаргал гаргах аж. Түүнийг жиндээ мөнгөн медаль хүртэнэ гэж таамаглажээ. Харин Японы Юүи Сүсакиг алтан медаль хүртэнэ гэв.

Д.Отгонжаргалын манай news.mn сайтад өгсөн "ДАШТ-ээс медаль хүртчихээд зүүдэлж байна уу гэж бодсон" ярилцлагыг энд дарж уншина уу.

Монголын баг, тамирчдын медалийн тоо үүгээр дуусаагүй. Боксын эмэгтэйчүүдийн -54 кг-д М.Энхжаргалыг хүрэл медаль, жүдогийн эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболдыг хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүүг хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэнг хүрэл медаль, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг-д Э.Дэлгэрмааг хүрэл тус тус хүртэнэ гэж таамагласан аж.

Гэхдээ энэ зөвхөн таамаг төдий гэдгийг санах хэрэгтэй. Тэртээ 2008 онд хэний ч тооцоо, таамагт байгаагүй Н.Түвшинбаяр олимпийн наадмаас Монгол Улсын анхны алтан медалийг хүртэж байсан түүхтэй.

ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТТАЙ ЯВАА НЬ Б.БААСАНХҮҮ

Парисыг зорьж буй Монголын 33 тамирчнаас энэ онд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь жүдогийн Б.Баасанхүү. Өдгөө 24 настай тэрбээр 2024 онд Азийн аварга, дэлхийн аварга гэсэн хоёр том гуншинтай болсон. 2024 оны дөрөвдүгээр сард Азийн аварга болж, тавдугаар сард нь Абу Дабид дэлхийн аваргаар тодорсон түүхтэй. Мөн Душанбегийн Их дуулгад түрүүлсэн амжилттай.

Б.Баасанхүү жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна.

Б.Баасанхүү Парисын олимпод дэлхийн аварга гэдгээ илтгэх улаан дугаартай зодоглох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TipHunley 2024-07-24 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-24 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-24 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-24 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-24 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-24 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-24 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

AngelWeathers 2024-07-24 46.8.223.36

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-24 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-24 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-24 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaJohnson 2024-07-24 194.32.229.224

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaGoode 2024-07-24 46.8.23.169

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-24 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-24 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-24 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-24 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-24 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-24 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-24 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-24 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-24 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-24 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-24 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-24 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-24 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaMonroe 2024-07-24 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-24 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-24 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-24 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-24 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-24 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-24 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-24 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-24 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-24 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-24 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-24 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-24 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-24 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-24 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-24 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSavino 2024-07-24 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-24 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-24 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-24 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-24 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-24 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-24 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-24 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-24 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-24 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBrown 2024-07-24 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-24 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

Сива 2024-07-24 202.126.89.238

Б.Баттулга чөлөөт ийн хөгжилд бүх юмаа зориулсан, түүний өнгө нь ч сэтгэл нь ч бөхдөө бол цагаан….

Энэ Олимпод дугуйн тамирчдад итгэж байна… Мөн чиглүүлж буй найздаа амжилт хүсье…

Avatar

WendyJones 2024-07-24 45.81.136.9

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-07-24 202.126.89.177

Хамгийн хамгийнууд их байна оо, хамгийн рекламтай нь чөлөөтийн тулга, муу тамирчин хэр нь пиар сайтай, хамгийн тэнэг нь мөн чөлөөтийн лхагвагэрэл, олимпод явах гэж байгаа бол наадам өнжих тэвчээр, ухаантай байх хэрэгтэй, гэх мэт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж