Зуучлагч ХЯТАД ба Газын зурвас

Зуучлагч ХЯТАД ба Газын зурвас

Зуучлагч ХЯТАД ба Газын зурвас

Санал зөрчилдөөн, маргалдаанаар дүүрэн байсан Палестины улс төрийн хоёр том бүлэг болох Хамас, Фатахын удирдагчид түр хугацаанд "эвлэрэхээр" болжээ. Учир нь эдгээр бүлгүүд Газын зурвас дахь Палестины нутаг дэвсгэрийг удирдах хамтарсан засгийн газар байгуулахаар төлөвлөж байна. Израиль болон Хамасын мөргөлдөөн үргэлжилж байгаа тул Палестины гол хоёр шашны бүлгэмүүд хамтрах шаардлагатайг удирдагчид нь ойлгож, гэрээ байгуулжээ.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд мөргөлдөж байсан хоёр бүлгэм гэнэт эвлэрлийн засгийн газар байгуулж, гэрээгээр батлах болсонд Хятадын үүрэг, оролцоо байгаа бололтой.

Гэрээ байгуулах үйл явц Бээжинд гурван өдрийн хугацаатай болсон. Хамас болон Фатахын төлөөлөгчдөөс гадна Палестины бусад 12 жижиг бүлгүүд гэрээ байгуулахад оролцсон. Энэ нь олон жилийн турш өрнөж байсан хурцадмал байдлыг намжаах түүхэн мөч бөгөөд Израильтай хийх дайн дууссаны дараа Палестиныг хэн голчлон удирдах нь шийдэгдэнэ.

НЭГ НУТГИЙН ХОЁР ЗАХИРГАА

Палестины хоёр том бүлгийн маргаан 2007 онд эхлэлтэй. Тухайн үед Хамас бүлгэм Фатахыг газар нутгаас нь хүчээр хөөсөн байдаг. Учир нь 2006 онд Палестины тухайн үеийн ерөнхийлөгч, Фатахын удирдагч Махмуд Аббас Хамасын улс төрийн эвслийг засгийн газраас татан буулгасан юм. Үүнд эгдүүцсэн Хамас бүлгэм дараа жил нь Фатахыг хөөж, Газын гол удирдагч бүлгэм болжээ.

Тэр цагаас хойш Газа хотоос хөөгдсөн Фатах бүлгэм Баруун эрэг орчмын зарим хэсгийг хариуцах болсон. Израиль, Хамасын дайн аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш 35,000 хүн амь үрэгдэж, 15,000 хүүхэд нас барж, 20,000 гаруй хүүхэд ор сураггүй болжээ. Эдгээр хүмүүс дунд Фатахын гишүүд, иргэд байсан.

Хамасын төлөөлөгч Хоссам Бадран Telegram дээр нийтэлсэн мэдэгдэлдээ "Хамтарсан гэрээ байгуулах нь Палестины үндэсний эв нэгдлийг эхлүүлэх алхам юм. Дайныг зогсоох, тусламж үйлчилгээ үзүүлэх, сэргээн босгох ажилд бүх хүмүүс оролцох болно. Палестины зөвшилцлийн засгийн газрыг байгуулснаар ард түмний үйл хэргийг удирдаж, сэргээн босгох ажилд хяналт тавьж, сонгуулийн нөхцөлийг бэлтгэх болно" гэжээ.

Фатахын зүгээс албан ёсны тайлбар, мэдэгдэл гаргаагүй ч төлөөлөгч Махмуд аль-Алоул Палестины асуудлыг дэмжсэн Хятадад талархал илэрхийлсэн байна.

Хамас бүлэглэлийг устгахаа амласан Израиль Бээжинд болсон хэлэлцээрийг буруутгасан. Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Катц " Махмуд Аббас терроризмыг үгүйсгэхийн оронд Хамасын алуурчид болон хүчирхийлэгчдийг тэвэрч, жинхэнэ дүр төрхөө харууллаа" гэжээ.

БЭЭЖИН

Өнгөрсөн хугацаанд Хамас болон Фатахын хооронд Бээжин энхийн зуучлагчаар ажиллаж байжээ. Жишээ нь, энэ оны дөрөвдүгээр сард Бээжин мөн адил хоёр бүлгэмийн хооронд энхийн уулзалт зохион байгуулсан ч бүтэлгүйтсэн. Гэхдээ энэ удаа Бээжингийн зорилго биеллээ олсон тул олон улсын шүүмжлэлийг үл ойшоож байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин " Хятад улс нь Палестины урт хугацааны хамтрагчид. Тиймээс Палестинд болж буй бүх зүйл бидэнд хамаатай тул туслах гэж оролдох болно. Харилцан удирдах гэрээ байгуулах нь тухайн улсын асуудал ч гэлээ гаднын түншүүдгүйгээр хэцүү юм" гэж хэлжээ. Тэрбээр мөн Газын дайныг зогсооход туслах  гурван зүйл хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон.

Энэ нь урт хугацааны гал зогсоох хэлэлцээрийг дэмжих бодлого явуулах, зөвхөн палестин хүн Палестиныг удирдах, Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрүүлж НҮБ-ын гишүүнчлэл олгох аж.

Хятад болон Палестины холбоо нь Мао Зе Дуны үеэс эхлэлтэй. Тухайн үед Палестинд үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн өрнөж байсан тул үүнийг дэмжих зорилгоор Коммунист Намын удирдагч Мао Зэ Дун Палестинд зэвсэг илгээж байжээ.  Мао Израилийг "АНУ-ын дэмжлэгтэй барууны империализмын бааз" гэж зүйрлэдэг байсан.

Газын зурвас дахь  мөргөлдөөний талаар Хятадын эрх баригчид, тэр байтугай Ши Жиньпин дарга нар хүртэл Палестин тусгаар тогтносон улс байгуулах шаардлагатайг онцолжээ. Ши Жиньпин мөн Ойрхи Дорнод руу дээд зэргийн дипломатуудаа илгээж, хэлэлцээ хийхээр болсон бөгөөд саяхан Бээжинд болсон бага хуралд Арабын удирдагчдыг хүлээн авч уулзав.

Хятад улс олон улсын улс төрд үүрэг гүйцэтгэх амбицтай болж, АНУ-аас илүү Хятад нь дэлхий дахинд илүү сайн өрсөлдөгч гэдгээ батлахыг зорьсон.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Хятад улс Ойрхи Дорнодын өрсөлдөгчид болох Иран, Саудын Арабын хооронд энх тайвны зуучлагч болсон юм. Тус хоёр улс 2016 оноос хойш маргалдаж байсан ч Хятадын оролцоотойгоор харилцаагаа сайжруулжээ. Үүнээс хойш Хятад дэлхий дахинд "асуудлыг шийдвэрлэгч" гэж нэрийдэх сонирхолтой болсон бөгөөд АНУ-аас илүү удирдагч орон гэдгээ батлахыг оролдож байна.

Эх сурвалж: BBC, CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TipHunley 2024-07-24 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiBrooks 2024-07-24 109.248.142.202

Харуулах боломжгүй.

Avatar

SarahSandoval 2024-07-24 46.8.14.29

Харуулах боломжгүй.

Avatar

RashidaCosta 2024-07-24 188.130.186.99

Харуулах боломжгүй.

Avatar

JessieHess 2024-07-24 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlough 2024-07-24 109.248.205.65

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieWoods 2024-07-24 46.8.156.188

Харуулах боломжгүй.

Avatar

GraceBell 2024-07-24 46.8.56.95

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyRoss 2024-07-24 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeWolfe 2024-07-24 188.130.129.27

Харуулах боломжгүй.

Avatar

AmberShaw 2024-07-24 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWeeden 2024-07-24 188.130.142.26

Харуулах боломжгүй.

Avatar

DawnSnyder 2024-07-24 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRussell 2024-07-24 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

TammyLopez 2024-07-24 46.8.223.191

Харуулах боломжгүй.

Avatar

AnnSmith 2024-07-24 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaWaters 2024-07-24 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-24 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMartinez 2024-07-24 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-24 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-24 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-24 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-24 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-24 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-24 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-24 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-24 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-24 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-24 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-24 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-24 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-24 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-24 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-24 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-24 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-24 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-24 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

SamDickson 2024-07-24 45.87.252.124

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-24 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-24 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

KimLewis 2024-07-24 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-24 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-24 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSavino 2024-07-24 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-24 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-24 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-24 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-24 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-24 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-24 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-24 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-24 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITY 2024-07-24 129.205.113.173

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-24 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBrown 2024-07-24 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-24 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-24 103.57.94.59

hytaduud ch deeee sanaa bol hol shuu dee

Avatar

WendyJones 2024-07-24 45.81.136.9

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж