Өрсөлдөгч тань тойрогтоо ажиллаад эхэлсэн шүү, гишүүд ээ!

Өрсөлдөгч тань тойрогтоо ажиллаад эхэлсэн шүү, гишүүд ээ!

Өрсөлдөгч тань тойрогтоо ажиллаад эхэлсэн шүү, гишүүд ээ!

“Ард түмнийхээ төлөө морь, нохой мэт зүтгэх” амлалт өгч байсан УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн даруйдаа л алга болсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Олонхийнх нь наадам өнөөдөр ч дуусаагүй, 100 жилийн ойн баярт оролцож яваа бол зарим нь уул овоо тахисан. Харин хуруу дарам тун цөөхөн гишүүн ажиллаж байна гэж хэлж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдрөөс тойрогтоо буюу Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, дүүргийн хэмжээнд энэ намартаа багтан гурван том автозам баригдан, ашиглалтад орох ёстойг холбогдох албаны хүмүүст сануулан, газар дээр нь ажиллав. Жишээ татвал, тус дүүрэгт энэ жил Тахилтын уулзвараас “Найрамдал”зуслан хүртэлх 15.7 км автозамыг шинэчлэн барихаар болсон байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. 1978 онд ашиглалтад орсноос хойш олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн замыг шинэчлэн завсарлаагүй. Харин энэ жил 22.8 тэрбум төгрөгийг нийслэлийн бондоос шийдсэнээр дээрх замыг шинээр барих боломжтой болсон. Гүйцэтгэгч шалгарсан нөхцөлд хоёр сарын хугацаанд багтаан барих юм байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт Их Нарангийн автозам буюу Толгойтын автозамаас Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх замыг шинэчилнэ. 2.8 км урт тус замыг 2007 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд 2012 онд урсгал засвар хийж байсан.

Гурав дахь зам нь Баянхошууны зам аж. Хүн ам олонтойн дээр автозамууд нь шинэчлэгдэхгүй олон жил болсноос эвдрэл гэмтэл ихтэй болж, тоос шороо их хэмжээгээр босохын зэрэгцээ тээврийн хэрэгсэл зорчиход ч хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ жилдээ багтаан дээрх гурван замыг шинэчлэн барих нь чухал байгаа юм.

УИХ 126 гишүүнтэй. Тэднээс 26 нь нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон. Гэвч нэг л гишүүн ийн тойрогтоо ажиллаж байгаа бол бусад гишүүдийн хувьд сураг ч алга. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдэд сануулахад, өрсөлдөгч тань тойрогтоо ажиллаад эхэллээ, харин та хаана юу хийж явна вэ.

Удахгүй сургууль, цэцэрлэгийн амралт дуусч хичээлийн шинэ жил эхлэх болоход тойргийн тань хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх болох вий. Одооноос эхлээд анхаарал хандуулахгүй бол цаг нь тулсан хойно сүрийг үзүүлээд нэмэргүй шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 188.162.254.122

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 66.181.185.150

за Пороро хэрээ дуурайж хөлөө хөлдөөв

Avatar

Нэргүй 45 минутын өмнө 202.9.41.4

Дүүрэгтээ ажиллаж байгаа нь сайн байна. Хэлсэн ярьсандаа л байх учиртай биздээ. Цаагуураа буруутгаад байгаа юмуу. хаашаа юм бэ

Avatar

иргэн 1 цагийн өмнө 202.126.90.244

Сайнзориг гишүүн сайн байна Ингэж л ажиллавал овоодоо гэхээс яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж