Орос: Иран улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.07.23-нд нийтлэгдсэн

Орос: Иран улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Орос: Иран улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Орос болон Иран улс иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулах болжээ. Энэ талаар Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрей Руденко "Tass" агентлагт мэдэгдсэн байна.

Тэрбээр "Зургадугаар сарын 21-нд манай талын Гадаад хэргийн хууль эрх зүйн болон бүс нутгийн мэргэжилтнүүд Ираны талын мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байсан. Ойрын хугацаанд гэрээг эцэслэн шийдвэрлэж, гарын үсэг зурах болно. Энэхүү гэрээ нь олон улсад түүхэнд бичигдэх үйл явдал болох юм. өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа сайжруулах тал дээр олон удаа хэлэлцсэний эцэст гэрээ байгуулах болж байна. Ерөнхийдөө гэрээ байгуулагдаж, хамтран ажиллаж эхэлсэн гэж ойлгож болно" гэжээ.

Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкян Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа аравдугаар сард болох "BRICS"-ын дээд хэмжээний уулзалтын  үеэр гэрээ байгуулах болно гэжээ. Тус дээд хэмжээний уулзалт Казаньд болох бөгөөд Израиль, Ираны хооронд хурцадмал байдал өрнөж буй энэ үед Оростой хамтрах нь Тегеранд чухал нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж