Бүх малыг угаалгад хамруулна

Бүх малыг угаалгад хамруулна

Бүх малыг угаалгад хамруулна

Мал эмнэлгийн ерөнхий газраас “Хариуцлагатай малчин- Эрүүл мал” аяныг эхлүүлжээ. Тус аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа аж. Эхний үе шат нь долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Тэгвэл хоёрдугаар үе шатыг есдүгээр сарын 15-аас, аравдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар болсон байна.


Уг аяны хүрээнд бүх малыг угаалгад хамруулж, хашаа хороог халдваргүйжүүлэх зорилготой. Орон нутгийн хэмжээнд малын угаалга, халдваргүйжүүлэх ажил ид явагдаж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын, хяналт эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар хэлэв. Тэрбээр "Малчид хашаа хорооны халдваргүйжүүлэлтийг гүйцэд хийгээгүйгээс болж шимэгч хорхойны гинжин хэлхээ тасрахгүй байна. Энэ жил малын зүй бус хорогдол их байсантай холбоотойгоор малын хашаа хороо маш их бохирдсон. Тиймээс иж бүрэн арга хэмжээ авах шаардлагатай. Мөн малын гоц халдварт өвчний тандалтыг жил бүр хийдэг. Шүлхий, бог малын мялзан өвчний ийлдэсний тандалт хийж төв лабораторид нэгтгээд байна. Ингэснээр халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авдаг вакцины нөөцийг бүрдүүлсэн.

Тодруулбал, шүлхийн вакцин 10.5 сая тун, бог малын мялзан өвчний вакцин 18.2 сая тун, үхрийн арьс товруутах өвчний вакцин 2.2 сая тунг тус тус худалдан аваад байна” гэв.

Дундговь аймгийн гурван суманд хонины цэцэг өвчний хязгаарлалттай байгаа аж. Мөн Архангай аймгийн нэг, Дорноговь аймгийн нэг суманд хонины цэцэг өвчин бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BriiMiller 1 минутын өмнө 95.182.127.97

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2740406

Avatar

AngieMarie 2 цагийн өмнө 188.130.136.81

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2740406

Avatar

Сандаг 2 цагийн өмнө 103.168.34.47

Тэгмээрдээ. Хувийн өмч хамаагүй гэж орхиж болохгүй. Бидний бүгдийнх минь үндсэн хүнс биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж