Долдугаар сард 1.2 сая аялагч орон нутгийг зорино

Долдугаар сард 1.2 сая аялагч орон нутгийг зорино

Долдугаар сард 1.2 сая аялагч орон нутгийг зорино

“Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” НҮТББ-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн аль улиралд, Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж байна. Судалгаагаар энэ жил долдугаар сард Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу 1.1-1.2 сая аялагч зорих тооцоолол гарчээ.

Үүнээс: 

  • 283-314 мянга нь Архангай, Өвөрхангай аймаг,
  • 171-190 мянга нь Хөвсгөл аймаг,
  • 95-105 мянга нь Булган, Сэлэнгэ аймаг,
  • 114-127 мянга нь зүүн аймгуудаар,
  • 78-87 мянга нь говийн аймгаар аялах хандлагатай байна.

Долдугаар сарын турш 147-164 мянган жуулчин Завхан аймгаар аялах ба үүнээс 27-30 мянга нь Увс аймгийг зорино гэсэн тооцоолол мөн гарсан.

Учир нь Завхан аймгийн 10 сумын, Увс аймгийн зургаан сумын тэгш ой тохиож байна.

Мөн Говь-Алтай аймгийн 16 сумын, Баянхонгор аймгийн долоон сумын тэгш ой тохиож байгаа нь долдугаар сарын сүүлээр, наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотоос тодорхой тооны жуулчид тухайн бүс нутгийг зорих шалтгаан болно гэж таамаглаж байна. Ингэснээр сарын турш эдгээр аймгуудад 82-91 мянга хүрэх тооцоолол гарлаа. Covid-19 цар тахалтай жилүүдэд Баян-Өлгий аймаг, Алтай Таванбогд руу зорих жуулчдын тоо өсч, 2022 онд 53 мянга хүрч байсан бол энэ жил багасч, Ховд, Баян-Өлгийгөөр аялах жуулчдын тоо 26-29 мянга орчим байх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AngieMarie 2 цагийн өмнө 188.130.136.81

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2740401

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж