Хятад: АНУ-ын компанид тавьсан хоригоо цуцлав

Хятад: АНУ-ын компанид тавьсан хоригоо цуцлав

Хятад: АНУ-ын компанид тавьсан хоригоо цуцлав

Тайванийн армид ханган нийлүүлэх үйлчилгээ үзүүлсэн АНУ-ын харилцаа холбооны "Viasat Inc" компанид тавьсан хоригоо Хятад цуцалсан байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан "Viasat Inc"-ийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахаар шийдсэн гэжээ.  Энэ нь  Тайваньд батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж нийлүүлдэг Америкийн компанид тавьсан хоригоо цуцалсан анхны тохиолдол болж байна гэж "CNA" мэдээлэв.

АНУ Тайваньд 300 сая ам.доллароор зэвсэг худалдахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дараа өнгөрсөн нэгдүгээр сард Хятад "Viasat Inc" зэрэг дөрвөн компанид хориг арга хэмжээ авсан. Мао ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Viasat Inc" болон Хятадын компаниудын хооронд бизнесийн хамтын ажиллагаа байдаг болохыг онцолсон байна. Тус АНУ-ын фирм нь Хятадад хиймэл дагуулын холбооны үйлчилгээ үзүүлдэг гэж "Bloomberg News" мэдээлэв.

Эх сурвалж: TAIWANNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AngieMarie 1 минутын өмнө 188.130.136.81

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2740378

Avatar

CarrieSalinas 2 цагийн өмнө 95.182.125.153

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2740378

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж