Камала Харрисын анхны "дисс"

Хуучирсан мэдээ: 2024.07.23-нд нийтлэгдсэн

Камала Харрисын анхны "дисс"

Камала Харрисын анхны "дисс"

Дуучин Чарли ХСХ дэд ерөнхийлөгч Камала Харрисыг "Brat" гэж тодорхойлжээ. Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд өрсөлдөхөө больж, оронд нь Камала Харрисыг олон нийтэд санал болгосон. Тэйлор Свифт, Бейонсе зэрэг алдартнууд Харрисыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол поп дуучин Чарли өөр бодолтой байгаа бололтой.

Тодруулбал, Чарли өөрийн "X" хуудаснаа "Kamala is Brat" гэж нийтэлсэн байна. "Brat" гэдэг нь хүмүүжилгүй, ядаргаатай, насанд хүрсэн ч дүрсгүй хүүхэд шиг хүнийг тодорхойлдог үг. Чарли мөн "TikTok" хуудаснаа Камалаг "Тамхи зуусан, даруулгагүй, халтар, байнга зугаа цэнгэл хөөдөг хүнийг Brat гэнэ" гэжээ.

Харрисын кампанит баг Чирлигийн "дисс"-ийг магтаал гэж ойлгон авч, дэд ерөнхийлөгчийн албан ёсны хуудас дээр Чарлигийн "Brat" цомгийн зургийг ашигласан байна. Чарлигийн "Brat" цомгийн зураг ногоон өнгөтэй бөгөөд дэд ерөнхийлөгчийн албан ёсны хуудас дээр "Brat" гэсэн үгний оронд Харрисын нэрийг бичсэн байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж