Көрри: Бид хожигдох боломжтой гэдгийг ойлголоо

Көрри: Бид хожигдох боломжтой гэдгийг ойлголоо

Көрри: Бид хожигдох боломжтой гэдгийг ойлголоо

Парисын олимп нээлтээ хийхэд гурван өдөр үлдлээ. Ирэх олимпоор олны анхаарлыг хамгийн ихээр татах баг бол яахын аргагүй АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг. Өнгөрсөн дэлхийн аваргаар бүтэлгүйтэж, аваргын титмээ алдсан америкчууд энэ удаагийн олимпод хамгийн шилдэг гэж болохуйц тамирчдыг цуглуулж, баг болгон Парис руу илгээж байна. ЛеБрон Жэймс, Стефен Көрри, Кевин Дюрант, Жэйсон Тэтум, Жоэл Эмбийд гээд энэ багийн гишүүдийн нэрсийг дурдвал өнөө цагийн сагсан бөмбөгийн шилдгүүд байх болно. Тэднийг зангидаж байгаа хүн нь Голден Стэйт Уорриорс багийн ахлах дасгалжуулагч Стив Керр.

Үнэндээ АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт асуудлууд байна. Ялангуяа хамгаалалт гэж шүүрэн шанага байна гэж мэргэжилтнүүд, аналистууд хэлж буй. Өмнөд Суданы багийг эцсийн мөчид ЛеБрон Жэймсийн ачаар хожсон бол өчигдөр/2024.07.22/ Германы эсрэг барьц алдах дөхөв. Энэ ч утгаараа эргэлзээ дагуулжээ. Нөгөө талаараа сагсан бөмбөг дэлхийн даяар түгж, АНУ-ын олимп дахь ноёрхлыг зогсоох магадлалтай Австрали, Франц, Серби, Канад зэрэг хүчирхэг багууд гарч ирэв.

АНУ-ын олимпийн шигшээ баг нөхөрсөг тоглолтуудад 5-0 гэсэн амжилттай Парисыг зорьж байна. Тэдний эхний учраа Никола Йокич тэргүүтэй Сербийн шигшээ баг.

Стефен Көрри өчигдөр Германыг хожсон тоглолтын дараа багийнхаа талаар ярихдаа "Багууд биднийг хожихын тулд юу хийх ёстойгоо мэдэж байгаа шиг бид ч тэднийг хязгаарлахгүй бол бид хожигдох боломжтой гэдгийг ойлголоо. Бидний довтолгоонд асуудал байхгүй. Ялангуяа ЛеБрон дөрөвдүгээр үед багийг нуруун дээр авч явж байна. Бидэнд том давуу тал болж байгаа. Гэхдээ бид хамгийн шилдэг довтолгооны сагсан бөмбөгөө үзүүлээгүй байна. Бид хамгаалалтдаа анхаарч, самбараасаа бөмбөг авч чадвал биднийг хэн ч ялж чадахгүй. Бид ингэж л сүүлийн хоёр тоглолтдоо эргэн ирж яллаа. Зүгээр л нягт тоглож, хатуу чанга байя. Бид асуудалгүй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AngieMarie 1 минутын өмнө 188.130.136.81

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2740372

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж