Бэртлээсээ эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоох хүчтэн алга

Бэртлээсээ эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоох хүчтэн алга

Бэртлээсээ эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоох хүчтэн алга

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё эхлээд есөн өдрийг үджээ. Өчигдрийн байдлаар/2024.07.22/ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ есөн даваатай, нэг ч унаагүй башёг итгэл төгс ганцаараа тэргүүлж байна. Өдгөө 32 настай түүний хувьд өвдөг, хавирганы бэртлийн улмаас Харү болон Нацү башёд бүрэн барилдаж чадалгүй орхисон билээ. Тэгвэл долдугаар сарын башёд бүрэн эдгэрсэн их аварга тун өнгөтэй явна.

Башёгийн ес дэх өдөр Тэрүнофүжи комүсүби Дайэйшог давж, 9-0 гэсэн амжилтыг үзүүлэв. Түүний араас озэки Котозакүра болон Чүраномоүми хоёр долоон даваа, хоёр унаатай удаалж байна. Бусад монгол бөхчүүдийн тухайд озэки Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, гурван унаатай, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр таван даваа, дөрвөн унаатай тус тус башёг үргэлжлүүлж буй.

Харин өнгөрсөн тавдугаар сард Япон улсын иргэн болсон Чиёошома Г.Мөнхсайхан бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй хүч үзнэ. Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байгаа. Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй түүнийг долоо болон есдүгээр сарын башёд ямар амжилттай барилдахыг харгалзан зодог тайлуулах эсэхийг нь шийднэ гэх мэдээ гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CarrieSalinas 32 минутын өмнө 95.182.125.153

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2740364

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж