Тайваньд хоёр сар тутам НӨАТ-ын сугалаа явуулдаг. Гэвч гурав болон дөрөвдүгээр сард 10 сая тайвань доллар буюу 304 мянган ам.доллар хожсон дөрвөн хүн, хоёр сая тайвань доллар хожсон таван хүн тус бүр хонжворын мөнгөө одоо хүртэл аваагүй байна.
Тодруулбал, хамгийн өндөр шагнал болох 10 сая тайвань долларыг нийт 17 хүн хожсон бол хоёр сая тайвань доллар хожсон 16 ялагч тодорчээ.
Гэвч хонжворын мөнгөө одоо хүртэл аваагүй есөн хүн байгаа тул Сангийн яам эдгээр хүмүүсийг хайж байна. Өнгөрсөн тав болон зургадугаар сарын сугалааны тохирол долдугаар сарын 25-нд болно. Тиймээс дараагийн хонжворын ялагчид тодрохоос өмнө тус есөн хүнийг хайж, мөнгийг нь олгох хүсэлтэй байгаа аж.
Сангийн яам эдгээр есөн ялагчийн хонжворын мөнгийг есдүгээр сарын 5-н хүртэл хадгалахаа мэдэгдсэн бөгөөд хаанаас, хэдэн төгрөгөөр худалдан авалт хийсэн хүмүүс болохыг НӨАТ-ын баримтаар нь олж тогтоохоор ажиллаж байна.
Одоогийн байдлаар, 10 сая тайвань доллар хожсон нэг хүн нь "Uber Eats"-ээр 34 тайвань доллар хоол захиалсан байсан нь тогтоогдсон. Өөр нэг азтан нь Тайчунг дахь хүнсний дэлгүүрээс 26 тайвань долларын ундаа авсан байжээ.
Эх сурвалж: TAIWAN NEWS
Холбоотой мэдээ